Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алдарт Филаделфиа оркестр улаанбаатар хотод тоглоно
Уртын дуу

Алдарт Филаделфиа оркестр улаанбаатар хотод тоглоно

Урлаг Урлаг02/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5d5dvfiuo878jbefdilr0s0der855436952016-11-02-12-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар  сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарсан тоглолт хийхээр ярилцсан тухай танилцууллаа.

Ноён  Владимир Петрович “Ирэх жилийн зургаадугаар сард бид Улаанбаатар хотод тоглоно. Магадгүй энэ баг нь Америкаас Монголд ирж байгаа хамгийн том баг байх гэж бодож байна. Энэ нь манай улс болон Улаанбаатар хотын олон жилийн хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт найдаж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын хувьд таниас зохион байгуулалт болон тайз талбайн дэмжлэг хүсч уулзаж байгаа юм. Бид багаараа болон Монголын уран бүтээлчидтэй хамтран танхимд хоёр удаа, задгай талбайд нэг удаа тоглох төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Филаделфиа оркестр манай улсад ирж тоглох гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Манай хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагаа болон бусад олон зүйл дээр хамтран ажиллах харилцаанд маш том дэвшил болно гэж найдаж байна. Улаанбаатар хотын зүгээс зохион байгуулалтын тал дээр анхааран ажиллана. Бид та бүхнийг тоглолт хийх бүх боломжоор хангаж өгөхөд бэлэн байна. Мөн өмнөх удирдлагуудтай ярилцаж, хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлуудаа ч үргэлжлүүлэн хийх нь зүйтэй  гэж бодож байна” гэлээ гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.