Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 6. Санчир гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Харилцааны хоцрогдлоос болон эвгүй байдал үүсч болзошгүй. Ажлынхаа явцыг баталгаатай байлгахын тулд та гэрээ, түрээс болон бусад бичиг баримтуудыг өөрийн биеэр цуглуулах шаардлага гарч магадгүй. Асуудлаас гарах арга зам хайх тийм ч хэцүү биш байх болно. Ямар нэгэн сэтгэл санааны дайралтыг тэсвэрлэн гарах бэлтгэлтэй байгаарай.
ҮХЭР (4/20-5/20)
Ялангуяа энэ ордны эрчүүдэд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч туйлын доод төвшинд байна. Гэр бүлийн болон ахуйн асуудлууд нэмэлт зарлага шаардаж байна. Эмэгтэйчүүдийн хувийн амьдралд таатай үйл явдал болох магадлалтай. Хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийдэж чадах боловч амлалтанд бүү итгэ. Сэтгэл хөдлөлөө барь.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Алжаалаа тайлах өдөр. Сэтгэл санаа амар байж, өдрийг тайван өнгөрөө. Өглөө сэрэхэд эргээд залуу болсон мэт сэтгэгдэл төрнө. Магадгүй энэ нь таны өнгөрсөн үеийн хэн нэгнийг зүүдэндээ харсантай холбоотой байж мэднэ. Эсвэл түүнийг одоо хаана юу хийж яваа бол хэмээн бодсоноос болсон байх. Танил талуудаасаа сайн сурч чадвал удаан хугацаанд холбоо тасарсан найз нөхөд, хамаатан садантайгаа уулзаж мэднэ. Орон гэртээ хийх өөрчлөлт, төлөвлөлт таны сэтгэлийг баясгана, Эртний эдлэлийн дэлгүүрт орж, сонирх. Энэ нь таны үнэт эдлэлийг сонирхох сонирхлыг улам бүр бадрааж орхино.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрсдэлтэй өдөр. Энэ өдөр болгоомжтой байж сэтгэлийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Бусадтай санал зөрөлдөх нь дэвшилтэнд хүрэхэд саад болно. Та өнөөдөр нэлээд дарамтан дор байх ба хэн нэгэн таны уур цухлыг дүрс хийлгэж болзошгүй. Ийм тохиолдолд уураа дарахад чинь нэлээд их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болно. Үзэл бодлоо солилцохоос зайлс хий. Осол гаргах эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох нь амиа хорлох явдал болно. Гал тэсэрч дэлбэрэх зүйл, хурц ирмэгтэй багаж зэмсэгтэй ажилладаг энэ ордныхон анхаарлаа байнга төвлөрүүлж ажиллах хэрэгтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Өөрчлөлт хийх өдөр. Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь гэртээ их цэвэрлэгээ хийхэд хүргэнэ. Дээвэр хонгилын өрөөгөө цэвэрлэснээр хуучирч мартагдсан олон эд зүйл олох бөгөөд өвөг дээдсийнхээ угийн бичгийг ч олох болно. Уран зураг, сийлбэр зэрэг нь таны гэрт гэрэл гэгээ нэмэх бөгөөд та гэр бүлийн альбом хийх болно. Нууцлагдмал зүйлийг сонирхдог зан тань таныг номын сан болон номын дэлгүүр лүү хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн нууцлагдмал ном зохиол сонирхлыг тань татна. Оройны уулзалт цуцлагдсанаар та оройг чөлөөтэй өнгөрөөх болно. Гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж, кино үз.
ОХИН (8/23-9/22)
Та энэ өдөр бүхий л үйл ажиллагаандаа бүтээлч бай. Орон нутгийн нийгэмлэгтэй холбогдохыг хичээ. Ижил төстэй сонирхолтой хүмүүстэй уулзах нь таны байгалиас заяасан яриасаг занг тодотгоно. Олон нийтийн өмнө үг хэлэхээр бэлтгэж магадгүй. Шинэ сар хэлбэржих энэ хөгжилтэй өдрийг та бүү үр ашиггүй өнгөрүүлээрэй. Ах дүүгээрээ зочилж, шинэ сонин сонс.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Азтай өдөр. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр таны азын тэнгэр гийх бөгөөд сугалаа худалдан авч, сонирхолтой тасалбар аван өөрийнхөө санхүүг өсгөж болох бүх зүйлийг оролдоорой. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирсэнээс эрүүл мэнд чинь сайжирч, ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй. Гадаа тоглох ямар ч спорт таныг үнэгүй эрч хүчээр хангаж өгөх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэчлэх өдөр. Хачирхалтай зүүд зүүдэлсний улмаас та өглөө тийм ч эрч хүчтэй байхгүй л болов уу. Амралтын энэ өдрөө өглөө орон дотроо өглөөнийхөө цайгаа уун, сонин уншиж, өөртөө багахан ч болов санаа тавь. Өөрийн бодож буй бодол санаагаа гаргахаасаа бүү ич. Бусдад итгэхээсээ болгоомжил. Хүмүүс дандаа таны төсөөлж байгаа шиг байхгүй гэдгийг санаарай.
НУМ (11/22-12/21)
Уур уцаартай өдөр. Та өглөөнөөс хойш уур уцаартай байх бөгөөд таны хийх гэж төлөвлөсөн ажил бүтэлгүйтэх болно. Та болж өгвөл тайван байж өөртөө түр зуур амрах боломж өг. Үдийн хоолоо цэцэрлэгт хүрээлэнд идэж, цэвэр агаар амьсгалан хүмүүсийг ажиглах нь танд маш сайхан амралт болно. Бясалгал, иог хийх нь таныг тайвшруулах бөгөөд хэдий хэр амарч чадна төдий хэмжээгээр сэтгэл хангалуун байх болно. Шинээр тогтоосон харилцаа холбоо таны үзэл бодолд нөлөө үзүүлнэ.
МАТАР (12/22-1/19)
Урамтай өдөр. Өнөөдөр бүтээлч байдал нь зориг мөн эрч хүчийг өгнө. Амьдралд олдох нэг л сайхан боломж чинь чамаар бүтээгдэх болно. Энэ нь яг одоо зөв юм шиг санагдах болно. Боломжуудад илүү соргог хандах, чиний хүсэл эрмэлзэл болон зорилгууд чинь маш өндөр энергитэй үлдэнэ. Чиний өөдрөг чиг хандлага нэмэгдсэн байна. Шинэ нөхцөл байдал болон боломжуудын нөлөөтэйгөөр нэмэгдэж байна.Чиний эргэн тойронд аз жаргалтай болон чамд тусалж дэмждэг хүмүүс байна. Тэдний үзэл бодол болон санаанууд нь чиний болон хувийн бодолд эерэг нөлөөтэй. Өөрийн бодолтойгоо ярилцах цаг болсон байна.
ХУМХ (1/20-2/18)
Аятайхан өдөр. Өнөөдөр бол амарч, тайвшрах, сэтгэл санаа, оюун ухаан, бие бялдрынхаа зайг цэнэглэхэд яг тохирсон өдөр. Ордны тань хүмүүс үргэлж өөртөө анхаарал тавих хэрэгтэйг сануулна. Учир нь хүмүүст таны учрыг олох, эрч хүч, урам зоригийг тань дэмий юманд урсгах амархан байдаг. Өөрийн мөрөөдөлдөө анхааралтай байж, хэрсүү ухаан гаргаж ямар нэгэн сэтгэхүйгээ урамшуулах зүйл хийхээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн өвчтэй ах дүү, найз нөхөд дээрээ айлчилж эсвэл асрамжийн газар байгаа хүмүүсийг өдөөж урамшуулах зүйл хий.
ЗАГАС (2/19-3/20)
Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Ургамал амжилттай ургуулах чадвартай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч, редактор хүмүүс энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулвал таны байдал тогтворжих болно. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн хамаатнууддаа сайхан ханд.