Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно
Сонгодог уран зохиол

Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно

Урлаг Урлаг10/11/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
753bdba7f4c691ded6495571ef49ef5c7850935652016-11-10-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд тохиодог бөгөөд энэ жил тус тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн үе тэнгийн нөхдөө зөв чиг хандлагад уриалахаар болжээ.

Манай улсад сурч буй гадаад оюутан болон гадаад улсад суралцаж байгаа монгол оюутнууд энэ өдөр нэгэн дээвэр дор цугларан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх болон тулгамдсан асуудлаа хэлэлцэж өөрсдийн санал санаачлагаа төр, олон улсын түвшинд хүргэх зорилго өвөртлөн Төрийн ордонд “Хөгжилд оюутан миний оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг Засгийн газар, БСШУС-ын яамтай хамтран зохион байгуулахаар болжээ.

Энэхүү чуулганд 1000 оюутан залуус нэг дор чуулах аж. Уулзалтаар эрүүл, ухаалаг, мэдлэгтэй, хариуцлагатай чадвартай оюутан бий болгох нийгэмд оюутнуудыг зөв зүйлд уриалан дуудах зорилготой юм байна. Мөн чуулга, уулзалтыг дэмжиж хамтран ажилласан сургууль болон багш хамт олныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Оюутанд ээлтэй сургууль, багшаар алдаршуулна гэдгийг хэллээ. Чуулганд оролцох 1000 оюутны хүсэлтийг тухайн сургуулиас ирүүлсэн мэдээлэлд нь үндэслэн оролцуулж, тэдгээр оюутнуудын дунд хэлэлцүүлэг явуулж, харъяа клубын гишүүнээр албан ёсоор татан оролцуулан оюутнуудад чиглэсэн ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Би чадвартай оюутан” “Эрүүл оюутан” төсөл хөтөлбөрт хамруулж, олон улсын хэмжээнд гадаадад суралцах боломж, мэдээллээр байнга ханган, хамтран ажиллана гэдгийг хэлсэн юм.

Мөн оюутнуудын дунд өвчлөл их байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа хүрэлцэн ирж оюутан залууст зөвлөмж хүргэн, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар илтгэл тавих аж.

Харин гадаад улсад суралцахыг хүссэн залуустаа зориулан Харвард Их Сургуульд бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан н.Эрдэнэболд өөрийн сурсан мэдсэн гээд бүхий л талын мэдээлэл өгөх тун хэрэгтэй илтгэл тавихаар болсон байна.

Чуулга уулзалтанд  мөн МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж оюутан залуустай санал бодлоо хуваалцана.

Харин чуулга уулзалтыг “Шууд” дамжуулалт хийж өгөхийг Үндэсний телевизийн 2-р сувагт хүсэлт тавьсан хэдий ч хариу ирээгүй байгааг зохион байгуулагчид хэлсэн юм. Манай улсын хүн амын дийлэнх хувийг оюутан залуус эзлэж, нийгэмд сөрөг мэдээ мэдээлэл ихээр тархаж байгаа үүнтэй холбоотойгоор дээрхи чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагаа хэлээд оюутан залуусыг зөв чиглэлд хөтлөн дагуулах үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллаж, сурталчлан таниулах ажлыг дэмжин ажиллахыг хүсч байгаагаа "Отгонбаяр" сангийн гүйцэтгэх захирал М. Мөнхсүрэн хэллээ.

М.Буянжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.