Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Гэрийн нөхцөлд хийж болох үсний тэжээлийн маскууд
Үндэсний хөгжим

Гэрийн нөхцөлд хийж болох үсний тэжээлийн маскууд

Урлаг Урлаг11/11/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7lvf8sd14gln7u1kh75q5qhub3_b833059932016-11-11-13-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өндөг, тараг, зөгийн бал зэрэг нь амттай хүнс болохоос гадна үсэнд эмчилгээ болох амин дэм агуулж байдаг. зөвхөн эд ч биш, үсэнд тэжээл болох олон хүнс бий. Дараагийн удаад үсэндээ тэжээл өгч, гялалзуулах хэрэг гарвал мөнгөө хэмнээд хөргөгчөө уудлаад үзээрэй.

“Гэртээ байгалийн гоо үзэсгэлэнг олж авъя” номын зохиолч Janice Cox өндөгийг дэлхийн хамгийн гайхалтай, хэрэгтэй бүтээгдэхүүн хэмээн нэрлэжээ. Өндөгний шар уургаар баялаг ба байгалийн чийгшлийг өгдөг бол өндөгний цагаан бактерийн эсрэг энзим агуулдаг бөгөөд илүүдэл өөх тосыг арилгадаг байна.

Хэрэв хэвийн үстэй бол өндөгийг тэр чигээр нь, тослог үстэй бол өндөгний цагааныг, хуурай гэмтэлтэй үстэй бол өндөгний шарыг хэрэглэнэ. Өөрийн үсэнд тохирох өндөгний хэсгийг аяганы талаар бэлдэж, цэвэрхэн, нойтон үсэнд түрхэнэ. Үс болон хуйхандаа түрхэнэ шүү. 20 минут байлгасны дараа хүйтэн усаар зайлж, шампуньдаж угаана. Бүтэн өндөг болон өндөгний шарыг зөвхөн эмчилгээний зориулалтаар сард нэг удаа, өндөгний цагааныг 2 долоо хоногт нэг удаа тавиарай.

7lvf8sd14gln7u1kh75q5qhub3_b

Өнгөө алдсан үсний маск

Үсэнд шүршээд гялалзуулдаг бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ цөцгий, тараг гэх мэт цагаан идээ нь үсэнд тэжээл өгч, гэмтлийг сэргээхэд тусална.
Тал аяга цөцгий эсвэл таргийг чийгтэй үсэндээ түрхэж, массаж хийгээд 20 минут байлгана. Эхлээд бүлээн усаар зайлаад дараа нь хүйтэн усаар зайлсны эцэст шампуниар угаана.  Долоо хоногт нэг удаа тавихад болно.

Загатнадаг хуйхны маск

Буруу хооллолт, стресс, цаг агаарын өөрчлөлт болон бусад зүйлсээс болоод хуйх хуурайшиж, загатнадаг. Ийм үед нимбэгийн шүүс, оливийн тосны холимгыг хуйхандаа түрхэх хэрэгтэй.
2 хоолны халбага шинэхэн нимбэгийн шүүсийг 2 хоолны халбага оливийн тос, 2 хоолны халбага устай холиод чийгтэй хуйхандаа массаж хийж өгнө. Ингээд 20 минут байлгаад усаар зайлан, шампуниар угаана. Долоо хоногт нэг удаа түрхээрэй.

Хэвийн үсний маск

Биеэс үс хүртэл гоо сайхандаа ашиглаж болох нэгэн ундаа бол шар айраг юм. Исгэгч агуулсан энэхүү ундаа нь үсийг хөвсгөр, зөөлөн болгоход туслана.
Нүүрсхүчлийг арилгах зорилгоор тал аяга шар айргийг саванд хийж, хэдэн цаг байлгасан байна. Дараа нь 1 цайны халбага наран цэцгийн тос, 1 ширхэг өндөг хийж холино. Цэвэрхэн, чийгтэй үсэндээ түрхээд 15 минут байлгасны дараа хүйтэн усаар зайлна. Эсвэл хэдэн бэлдсэн шар айргаа шүршигч саванд хийгээд хуурай үсэндээ шүршиж болно. Долоо хоногт нэг удаа түрхэхэд болно.

Хуурай болон наранд гэмтсэн үсний маск

Таны үс хатуулагтай усанд хуурайшсан, наранд гэмтсэн, үсний индүү зэргийг хэрэглэсээр хуурайшсан бол зөгийн бал таньд тусална.
Тал аяга зөгийн балыг цэвэр, чийгтэй үсэндээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлна. Дараа нь зөгийн балыг үснээсээ хялбар арилгахыг хүсвэл зөгийн бал дээрээ 1-2 хоолны халбага оливийн тос нэмж болно. Наранд хэт гэмтсэн үсэнд зөгийн бал дээрээ уургаар баялаг авокадо юмуу өндөгний шарыг нэмсэнээр нарны гэрлийн хорыг багасгана. Сард нэг удаа түрхэхэд болно.

Тослог үсний маск

Эрдэнэ шишийн гурил эсвэл эрдэнэшишийн цардуул нь үсний тослогийг багасгах хямд төсөр эмчилгээ болно.
1 хоолны халбага эрдэнэшишийн гурил эсвэл цардуулыг хоосон давс перецны саванд хийгээд хуурай үсэндээ цацна. 10 минутын дараа жижиг шүдтэй модон самаар самнаж арилгана. Хангалттай тослогийг авах хүртэл өдөр бүр хэрэглэсэн ч болно.

Буржгар үсний маск

Авокадо нь зөвхөн үсний гэмтлийг эмчлэхэд хэрэглэгддэггүй. Үүнд агуулагддаг тос болон уураг нь үсийг шулуун, тэгш болгох эрдэс бодис агуулж байдаг. Тиймээс төрөлхийн буржгар, долгионтой үсээ дарж, шулуун болгохыг хүсвэл энэ эмчилгээг ашиглаарай.
Тал авокадог нухаад цэвэр, чийгтэй үсэндээ түрхэнэ. 15 минут байлгаад усаар зайлна. Үсэндээ чийгшил өгөхийг хүсвэл авокадо дээрээ 1-2 хоолны халбага цөцгий, өндөгний шар эсвэл майонез нэмж болно. 2 долоо хоногт нэг удаа түрхэж болно.

Хугаралтай үсний маск

1-2 хоолны халбага хүнсний содыг бага зэрэг устай зуураад чийгтэй үсэндээ түрхэнэ. 15 минут байлгасны дараа усаар зайлаад дараа нь шампуниар угаана. Долоо хоногт 2 удаа тавьж болно.

Эх сурвалж: everyday.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.