Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Эгшиглэнт чимээ”-гийнхэн 100 саяа үржүүлжээ
Уртын дуу

“Эгшиглэнт чимээ”-гийнхэн 100 саяа үржүүлжээ

Урлаг Урлаг15/12/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e7f64d6f6e546e5f964f725de17481ae_12007782070922016-12-15-11-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудыг гэр бүлээр нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Авъяаслаг Монголчууд” шоу энэ жилийн ялагчаа хэдхэн хоногийн өмнө зарласан. Энэ жилийн ялагчаар хуучин цагийн кантри урсгалыг оруулж ирж чадсан дуучин О.Энх-Эрдэнэ шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон юм. 
 
Яг энэ мөчид хүмүүс өнгөрсөн жилийн “Авъяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхныг эрж, сурж эхэлсэн. Тэгвэл Дархан-Уул аймгаас оролцсон 35 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан ирэх оны дөрөвдүгээр сарын 12-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр болж, аль хэдийнэ бэлтгэл ажилдаа орчихоод явж байгаа гэнэ. 
 
Тус хамтлагийн багш, Монгол Улсын гавьяат багш С.Жамъяанхорол гуай тун удахгүй бие даасан тоглолтоо хийх тухайгаа ярьжээ. Мөн тэрбээр “Тухайн үед дурсгалын зүйл өгч, биднийг машинаараа зөөж, хоол унданд оруулж өгсөн хүмүүс олон бий. “Нэг хүн 60 сая төгрөг өглөө” гэсэн мэдээлэл гарч л байсан. Эхэндээ түүнийг “Хүүхдүүдийн авъяасыг үнэлдэг торгон мэдрэмжтэй залуу юм” гэж баярлаж байсан. Гэхдээ одоо болтол өгөөгүй. Гэтэл зарим нэг хүмүүс намайг тэр 60 сая төгрөгөөр юу хийсэн. Бараг чи идээд уучихсан уу. Тэрэндээ хахаж үхээрэй гэх мэт их муухайгаар хэлж байсан. 
 
Өнгөрсөн хавар зургадугаар сард зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний шанаагаа тулаад сууж байгаа зургийг тавиад “С.Жамъянхорол багш  60 сая төгрөгөө хүлээсээр л байна” гээд мэдээ гаргачихсан байсан. Ядаж байтал яг маргааш нь би хот явахаар болоод автобусанд суугаад явж байсан чинь хүмүүс “мөнгөө авахаар явж байгаа юм уу” гэцгээгээд байсан. Надад тэр мөнгийг хүлээж тэгж шанаагаа тулж суусан удаа байхгүй ээ. Гэхдээ хоёрын хооронд тэгж худлаа хэлж өөрийгөө ч, намайг ч эвгүй байдалд оруулж байхаар зүгээр 100 мянган төгрөг өгөөд хүүхдүүдээ баярлуулаад зайрмаг аваад өгчхөөрэй гээд өгсөн бол насандаа мартамгүй их баярлах байлаа.
 
Би хамтлагийнхаа хүүхэд бүхэнд банкинд хадгаламжийн данс нээгээд мөнгийг нь хийж өгсөн. Манай 35 хүүхэд 18 нас хүрээд тус бүртээ 50 сая төгрөгтэй болно. Мөн шавь нарынхаа эцэг, эх тус бүрт нь 100 мянган төгрөг өгсөн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУ-ны сайд тус бүртээ  гурван удаа биднийг дуудсан. Тэгэхэд зөвхөн замын зардал 900 мянга, 900 мянга 900 мянга гээд 1.8 сая төгрөг шууд гараад явчихсан. Энэ мэт зүйлд зарцуулагдсан. Түүнээс биш зарим хүмүүсийн яриад байсан шиг би тэр мөнгийг авч зугтаагүй” хэмээн ярьжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.