Шинэ жилийн баярын ширээг амтат, сайхан бялуугүйгээр төсөөлөхгүй шүү дээ. Тиймд эзэгтэй нартаа зориулж гэрийн нөхцөлд өөрийн гараар бялуу хийх бүтэн жорыг хүргэж байна. Таны хийсэн амтат бялуугаар танай баярын ширээ өнгөлөг харагдах болно.
70 мин
-
1
Эхний алхам бол бялууныхаа кексийг хийх юм. Иймд 1 цайны аяга гурилыг 1/2 цайны аяга элсэн чихэртэй холиорой.
-
2
3 ширхэг өндөгний цагааныг ялгаж авна. Ингэхдээ холигч машин ашиглавал үр дүнтэй шүү.
-
3
Ингээд өндөгний цагаан задартал сайтар хольж миксэрдэнэ.
-
4
Улмаар хөвсгөр цагаан өнгөтэй болно.
-
5
Ингээд 1,2 хоолны халбага сахарын пүдр, 1/4 хоолны халбга давс хийгээд 1 минут орчим дахин сайтар хольж миксэрдээрэй.
-
6
Ингээд зуурмагийг хольж байх явцдаа үлдсэн элсэн чихрийг бага багаар хийж холино.
-
7
Зуурмагт 1 хоолны халбага ванилийн охь хийгээд зөөлөн хутгаж холиорой.
-
8
Ингээд хамгийн эхэнд нийлүүлж хольж тавьсан 1 цайны аяга гурил, 1/2 цайны аяга элсэн чихрийг зуурмагт бага багаар хийж холигчоор зөөлөн, удаан зуураарай.
-
9
Ингээд кексний зуурмаг маань арай өтгөн болох бөгөөд 165С хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 50-55 минут болгоорой. Бялуугаа ямар хэлбэр дүрстэй хийхээс шалтгаалж бялууны кексний савыг өөрийнхөөрөө сонгоорой. Заавал уг жорон дээрх шиг байх албагүй.
-
10
Бялууны маань кекс болж байх зуур кремийг бэлтгэе. Маслыг тасалгааны температурт гисгээх эсвэл печинд хийж бага зэрэг хайлуулж бэлтгэнэ. (Хэрэв та хөвсгөр цагаан крем хийе гэвэл кекс бэлтгэсэнтэй адил 2 ширхэг өндөгний цагааныг хөвсгөр цагаан болтол нь миксэрдээд үүн дээрээ хайлуулсан маслыг хийж холиорой.)
-
11
Ингээд хайлсан маслыг автомат холигч ашиглан дунд зэргийн хурдаар холиод 2 цайны аяга сахарын нунтаг хийж сайтар миксэрдээд дараа нь 1/3 цайны аяга сүү, 2 хоолны халбага ванилийн охь хий сайтар миксэрдээрэй.
-
12
Хэрэв таны крем хэт өтгөн байвал 1-2 хоолны халбага сүү хийж миксэрдэж болно. Харин хэт шингэн байвал хөргөгчинд 10-15 минут амрааж болно. Эсвэл 1/4-1/2 цайны аяга сахарын нунтаг /сахарын пүдр/ хийж холиорой. Ингээд л хялбархан аргаар гэрийн нөхцөлд хийсэн бялууны крем бэлэн боллоо. Крем хийх маш олон төрлийн арга байдаг бөгөөд одоо харин шоколадны кремийг хэрхэн хийх жорыг сонирхуулъя.
-
13
Зөөллөж хайлуулсан маслыг автомат холигчоор сайтар холино.
-
14
Ингээд 1/2 цайны аяга нунтаг какао, 1 цайны аяга сахарын нунтаг хийж миксэрдэнэ.
-
15
1/3 цайны аяга сүү хийж дахин сайтар миксэрдээрэй. Сүүний хэмжээг ихдүүлж болохгүй хэрэв ихдүүлбэл крем маань хэт шингэн болж бүтэлгүйтэх болно шүү.
-
16
1 хоолны халбага ванилийн охь хийж хутгаад шоколадны крем маань бэлэн боллоо. Хэт өтгөн болсон бол какао болон сахарын нунтагаасаа нэмж миксэрдэж болно.
-
17
Энэ хооронд кекс маань бэлэн болжээ. Юмыг яаж мэдэхэд кексийг шарах шүүгээнээс гаргахдаа шүдний чигчлүүр ашиглан бүрэн болсон эсэхийг зоож шалгаарай. Хэрэв чигчлүүр хуурай цэвэрхэн гарч ирвэл кекс болсон гэсэн үг. Хэрэв нойтон бөгөөд гурил наалдаж байвал дахин хэдэн минут байлгах хэрэгтэй гэсэн үг. Харин одоо кексийг кремээр хэрхэн бүрэх аргыг хүргэе. Жорон дээр шоколадны кремээр бүрэх болно.
-
18
Танд крем түрхэх урт, хавтгай хувга эсвэл зориулалтын хэрэгсэл байх хэрэгтэй. Мөн дугуй хэлбэртэй таваг бэлдээрэй.
-
19
Та хүсвэл бялуугаа 2-3 гээд хэдэн ч давхар болгон хувааж болно. Ингээд мэдээж гол хэсгээр нь кремийг жигд түрхэж нялна.
-
20
Ингээд кремнийхээ гадна талыг жигд бүрхэж нялж өгөөрэй.
-
21
Хүссэн хэсгээрээ кремийг зузаан түрхэж болно шүү.
-
22
Элдэв хээ, угалз гаргаж кремдэж болох юм.
-
23
Ингээд янз бүрийн жимс жимсгэнэ, чихэр, үрэл, хатаасан жимс ашилан өөрийн үзэмжээр бялууг чимэглээрэй.
-
24
Цагаан кремээрээ олон янзаар чимэглэж болно.
-
25
Бялууг чимэглэх арга хязгааргүй шүү.