Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Үндэсний үйлдвэрийн бэлгээр 1000 хүүхдийг баярлууллаа
Сонгодог уран зохиол

Үндэсний үйлдвэрийн бэлгээр 1000 хүүхдийг баярлууллаа

Урлаг Урлаг03/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
eee21f08e2f6be05edb66a563dd0fcaf4994011712017-01-03-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Батгэрэлт үйлс” ТББ-ийн санаачлагаар энэ оны шинэ жилийн 30,31-ны  өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1000 хүүхдэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн  эрүүл бэлэгийг өвлийн өвөө цасан охины хамт тарааж баярлуулсан юм.

12 дугаар сард бага насны хүүхдүүдийн дунд томуу, тому төст өвчний дэгдэлт дээд цэгт хүрч дүүргүүдийн хүүхдийн тасгууд 2-3 дахин илүү ачаалалтай ажиллаж, эмнэлэгийн коридороор гудас дэвсэн хүндэрсэн өвчтэй хүүхдүүдээ хүлээн авч үйлчилж байна. Энэ байдлыг багач гэсэн хөнгөвчлөх үүднээс  эрүүл мэндийн сэтгүүлч , “Батгэрэлт үйлс” ТББ-ийн үүсгэн байгуулагч Ундрахын санаачлагаар “ЭРҮҮЛ БЭЛЭГ- ЭРҮҮЛ ХҮҮХЭД ”2016 аян өрнөсөн юм. Аян 12 дугаар сарын 30,31-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд  Хүүхдийн төв сувилал – 40 , БЗД-ийн нэгдсэн эмнэлэг- 220, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэг – 310 , СХД-ийн 21-ийн хүүхдийн эмнэлэгт – 200 хүүхдэд тус тус  эрүүл  бэлэгээ гардуулж  эцэг эхчүүд эмч ажилчдын талархлыг хүлээлээ.  Илүү гарсан бэлэгээ Эрдэм төв асрамжийн газрын 20 хүүхэд, ханын материалын эцсийн гэр хороололоор болон 2-р төрөхийн хүүхэд багачуудад тараасан байна.

Эрүүл бэлгэнд үндэсний үйлдвэрийн хүүхдэд хэрэгтэй эрүүл мэндэд ээлтэй, дархлааг нь дэмжих бараа бүтээгдэхүүнүүд орсон байна. Жишээлбэл: Зөв аарцны ундаа, гоё чацарганы жүүс, тэжээллэг тараг, үлгэрийн ном, хүүхдийн саван, памперс, дулаан оймс, танин мэдэхүйн сэтгүүл, баримлын шавар, зузаан торько хүртэл багтжээ. Аяныг санаачлагч эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах хэлэхдээ: манай үндэсний үйлдвэрлэгчид маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ЭРҮҮЛ БЭЛЭГ- ЭРҮҮЛ ХҮҮХЭД ”2016 аянд маш идэвхи санаачлагатай оролцсонд маш их баяртай байна. Бид нийгэмд байгаа тусч сайхан сэтгэлийг нэгтгэн хэрэгтэй хүнд нь багач гэсэн баяр хөөр бэлэглэж байгаадаа  баяртай байна" гэлээ.

Мөн тус аянаар хүүхдэд бэлэг сонгохдоо эрүүл мэндэд нь ашиг тустай  дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг сонгож болохыг харуулахыг зорьсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.  Аяныг дэмжин Эрүүл мэндийн  “LIKE” HD телевиз, эрүүл мэндийн сэтгүүлчид , мөн “Оюуны дархлаа” ТББ-нхан нэгдэн хамтран зохион байгуулсан байна. “ЭРҮҮЛ БЭЛЭГ- ЭРҮҮЛ ХҮҮХЭД ”2016 аянд нийгмийн хариуцлагынхаа үүднээс  Тесо корпораци, Юнисити ХХК, Баясах интернэйшнл ХХК, SNN ХХК, Дулаан кашмер ХХК, МЗХ, Мон-сүү ХХК, Витафит групп, Happy land тоглоомын төв, Хөөрхөн хүүхдийн хувцасны дэлгүүр, Сүлд спиннинг, Принт хаус ХХК, БАТМОН ххк, Бид нэг гэр бүл ТББ болон хувь хүмүүс найз нөхдөөрөө нэгдэн оролцжээ.

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.