Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Охин бид хоёрыг аавтайгаа үлдэхэд минь туслаач
Нийгэм

Охин бид хоёрыг аавтайгаа үлдэхэд минь туслаач

Урлаг Урлаг06/01/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
width2x_B62FD8jFJnZdRt99247232102017-01-06-11-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайхан сэтгэлт хүмүүс энэ залуу гэр бүлд тус дэм болж охин нь аавтайгаа, эхнэр нь ханьтайгаа элэг бүтэн байхад нь хандивын гараа сунгацгаая.

Э.Солонго өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. 

"Нөхөр маань цусны ялтсан эсийн тоо нь байнга их байдаг байснаас болж үүдэн веньд нь бөглөрөл үүсэж улмаар элэгний үйл ажиллагаа нь доголдосноор элэгний хатууралтай болсон юм. Одоогоор биеийн байдал маш муу байгаа. 

Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэдгийг нь сонссон юм. Хагалгааны төлбөр 85 сая төгрөг. Бидэнд шууд май гээд өгчих боломж үнэхээр тааруу байгаа учраас маш хэцүү байна. Тэр маань дөнгөж 33 настай. Бид анхныхаа хүүхдээ өлгийдөж аваад удаагүй. 

Охин минь одоо 3 сартай. Бидний амьдрал дөнгөж л эхэлж байна. Тэрэнгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх. Тэрэнгүйгээр баяр бүхэн дутуу жаргалтай, тэрэнгүйгээр охины минь амьдралын үнэ цэнэтэй мөч бүхэн цаанаа л нэг хоосон өнгөрнө. Нөхрийг би ахиж олж болох ч охинд минь аав нь дахиж олдохгүй. Та бүхэн охин бид хоёрыг аавтайгаа үлдэхэд минь туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна" энэхүү постыг бичсэнээс хойш сайхан сэтгэлд хүмүүс түүнд хандив өргөжээ. 

Өнөөдрийн байдлаар нөхөр маань 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цусны эмгэгээс болж үүдсэн элэгний хатуурал учраас эмч нар зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай болоод байгаа. 

Хэвлийд гуурс тавьж өдөр бүр хэвлийд хуралдсан сул шингэнийг авч одоогоор дөчөөд литр шингэн гадагшлуулан хажуугаар нь хэрэгцээт шингэн уурагыг нөхөж хийж байгаа боловч өдөр өдөртөө хэвлий дэхь шингэн эргэж хуралдсан байдалтай байгаа юм.

Хагалгааны төлбөр болох 85 сая төгрөг бүрэлдсэн тохиолдолд л хагалгаанд орох боломжтой байгаа тул та бүхэн бидний энэ постыг улам олон хүнд хүргэхэд тусалж бас боломжтой бол сэтгэлийн мөнгөн хандив өргөнө үү хэмээн хүсэж байна. 

Хандивын данс

Хаан банк 5753824436 Э.Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.