Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эрч хүч буурах магадлалтай. Өглөөнөөс авахуулаад бие тавгүйтнэ. Дотныхоо хүнд сэтгэлээ нээ. Гэнэт үүссэн ахуйн асуудлуудтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Иймд гэрийн ажлаа маргааш гэж бүү хойшлуул. Гэр орны энх тунх байдал таны энерги сэргэж. эрүүл мэнд сайн байхын үндэс юм.
ҮХЭР (4/20-5/20)
Хотоос гарч аялж зугаалах нь, шинэ танилуудтай болгож өргөн уудам боломжийг таны өмнө нээж өгнө. Хүнээ сонссон нэг үг таны хожмын амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Хэрвээ та найз нөхдийнхөө байранд өөрийгөө тавьж тэднийг ойлгож чадвал тэднээс олон ашигтай зүйлийг сурч мэднэ. Ном уншиж, шинийг эрэлхийл.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Дундаж өдөр. Энэ өдрийн нааштай хандлагыг зөв зүйлд ашигла. Өглөөгүүр дасгал хийвэл танд тустай. Үдээс хойшын санаандгүй уулзалт гэр бүлийн тань байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэггүй үгээр хэрүүл хийвэл танд л хохирол ирнэ. Өндөр настанууд бяцхан хүүхдүүд ходоод гэдэсний өвчинд өртөж болзошгүй байна. Залуучууд эрч хүчтэй, эрсдэл үүсгэх зүйлд азаа үзэхийг хүснэ. Гэвч энэ нь төдий л таатайүр дүн авчрахгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлээ халамжлах өдөр. Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуүдыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Гэрт тайван байсан ч та өөр зүйлд бүү сатаар. Эсрэгээр ахуйн асуудлуудад та нухацтай ханд. Гэрийнхээ асуудлыг бүрэн шийд, дутуу дулимаг бүү орхи. Амттай сайхан хоолоор өөрийгөө ч хайртай хүмүүсээ ч дайл_ Гадуур гарвал бухимдал, хэрүүл үүснэ.
АРСЛАН (7/23-8/22)
Хайрттайгаа эсвэл эцэг эхтэйгээ муудалцаж болзошгүй байна. Харилцан буулт хийхэд бэлэн бай. Хэрүүлээс хэн ч хожихгүй, хохирол л амсана. Ингэвэл та тэднийхээ хайр, хүндэтгэлийг зохих ёсоор хүлээх болно. Хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй байна. Гэр бүлээс гадуур харьцааг цээрлэ. Бүх зүйл гэнэтийн байх уаг үе бий. Таны ухаан бүгдийг тэнцвэржүүлнэ.
ОХИН (8/23-9/22)
Компьютер, гар утастай ихэнх цагаа өнгөрөөх нь. Гэр орны асуудал, гэрийн ажилд таны хэрэгцээ бага байх мэт боловч удахгүй асуудал үүснэ. Иймээс сайн дураар чамгүй ажил түргэхэн амжуулаад өөрийгөө зугаацуулах ажилдаа анхаар. Элэг, бөөр өвдөж, ходоод гэдэс өвчилж магадгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэр бүлийн баяр хийх, ураг барилдах, сүй тавихад тохиромжтой өдөр. Хайртай хүмүүс амьдралаа өөрчлөх ямар нэг ажлыг шинээр эхлэхэд амжилттай байх болно. Сарын эхэнд үүссэн олон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг багцлан оновчтой шийдвэр гаргаж чадна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна. Шинэ тавилга гэртээ авна. Магадгүй ажлаа өөрчлөх шийдвэр ч гарах бололтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ур чадварыг тань сорих өдөр. Энэ өдөр ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, нарийн мэргэшлийг сорих болно. Ажлыг мэргэжлийн түвшинд гүйтэтгэ. Ботид байдал таны эсрэг байж магадгүй. Дуусаагүй ажлаа дуусгаж, үр дүнд хүрч чадна. Мэргэжлийн хүрээллийн хүмүүстэй уулзаж өөрийгөө цэнэглэ.Эрэгтэйчүүд хуучин түнштэйгээ учраа олбол сайн нөлөө үзүүлэх болно.
НУМ (11/22-12/21)
Авьяас чадвараа харуулах өдөр. Хувийн ур чадвар, багаас хөгжүүлсэн авьяасаа та бусдад гайхуулна. Магадгүй тэр чинь караокед дуулах, сайхан хоол хийх, уян налархайгаа гайхуулах, төгөлдөр хуур дарах юу ч байж болно. Гол нь түүнээс сэтгэлийн таашаал авах өдөр. Эрүүл мэндээ сайн анхаарч, хоол хүнсэндээ сайн чанарын шинэ ногоо хэрэглээрэй. Эмэгтэйчүүд өөрийн гоо үзэмжээ их анхаарна. Үсний будаг, нүүрний тосондоо өндөр ач холбогдол өгч, ихээхэн цагийг зарцуулна.
МАТАР (12/22-1/19)
Үл тоох байдалд орж магадгүй өдөр. Матарынхан ажил хэрэгтэй улайраад бусдын өөртөө анхаарал хандуулах оролдлогыг үл тоох магадгүй. Танд анхаарал тавиулах гэсэн өчүүхэн төдий оролдлогод ч бүү үл тоо,уурлаж уцаарла. Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн, ээмэг бөгж, гоёлын хувцасны хэрэгцээнээс болж сэтгэл хямарч, ядаргаанд орж болзошгүй.
ХУМХ (1/20-2/18)
Үзэл бодлоо хамгаалах шүүмжлэлт өдөр. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд, танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Холоос ирсэн хүмүүстэй харилцаанаас урам хугарах бололтой. Иймд өөрийн байр суурийг тогтоохын тулд найрсаг байхад бүх хүчээ чиглүүл.
ЗАГАС (2/19-3/20)
Гэр бүлийн ширүүн маргаантай өдөр. Гэхдээ өөрийн алдаагаа засах боломж олдоно. Удаан хугацааны турш муудалцсан хүнтэйгээ эвлэр. Зөн билэгтнүүд, оточид хандаж огт болохгүй. Иймэрхүү хүмүүсээс зайлсхий. Гол нь амьдралыг бодитоор харж, шаардлагатай бол өөрийн зөг зовинг дага.