Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Сонгодог

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг16/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b6bed971d1857a05original5995246792017-01-16-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөрт зориулан /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд болсон үндэсний бөхийн барилдааны хоёрын давааны дараа Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн шатарчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэлээ.

 

 

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн шатарч Э.Энх-Амгалан 8 оноогоор түрүүлж, Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэлж, Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ нар шагналт байрт шалгарсан юм.

 

 

Харин эмэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан нар тус бүр 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

 

 

Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар уг тэмцээний “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан Ардын Их Хурлын депутат 77 настай Д.Найдан нарт өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог Урлаг

Монголын “Халк” Х.Угтахбаяр бүх жингийн аваргаар шалгарчээ

19/11/2019
Сонгодог Урлаг

Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Б.Нямжавын хээр үрээ айрагдлаа

10/07/2019
Сонгодог Урлаг

Буудлагын тамирчин СМ Ц.Анударь Олимпийн наадмын эрхээ авчээ

24/04/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.