Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга
Дуу хөгжим

Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга

Урлаг Урлаг28/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Stomach_ulcer_39845697921659732017-01-28-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажлаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.

Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ер нь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор.

 

Бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад хайлж дуустал хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж нүдэндээ ч итгээгүй …Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан.

Үүнээс хойш ходоодны шарх нөхрийг зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.

Зөгийн жилий гэж юу бэ?

-Зөгий мод, бургасны нахиа, найлзуурын давирхайлаг бодисыг хураан жилий боловсруулдаг. Модлог ургамал нь өөрийн нахиа, найлзуурыг элдэв нянгаас хамгаалахын тулд давирхай ялгаруулж бүрдэг. Жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, вирус, мөөгөнцөрийн эсрэг, хордлого тайлах, өвчин намдаах, нөхөн сэргээх, хавдрын эсрэг, дархлаа өдөөх зэрэг чадварыг харуулна. Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл дэх физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ. Зөгийн жилий антиоксидант идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог. Мөн дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална.

эх сурвалж: Minii eruul mend

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Beatles”-ийн тухай кинонд Ёко Оногийн дүрд Анна Савай тоглож магадгүй

05/11/2025

Фредди Крюгер буюу жүжигчин Роберт Инглунд Алдрын гудамжинд одтой боллоо

05/11/2025

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Уран сийлбэрчдийн “Цой” үзэсгэлэнг 12 дахь жилдээ дэлгэлээ

05/11/2025

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.