Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ном ба нойр
Нийгэм

Ном ба нойр

Урлаг Урлаг03/02/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
book-spines-viewed-from-above7431978672017-02-03-16-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ. 
    
Чийдэнгээ асаагаад мөнөөх номоо ахиад барьж авав. Дахин нэг хуудас уншчихлаа. Номын үг үсэг улам бүдэгрэн фокус алдарч байна. Чийдэнгээ унтрааж нүдээ анив. Тэр дороо л нойр сэргэчих нь тэр. Дороо хөрвөөтөл хөнжил дээр тавьсан ном нь шалан дээр унаж нойрыг нь бүр ч сэргээчихлээ.
    
Ном уншиж нойроо хүргээд, номоо болингуут нойр хульжих энэ явдал бараг арав дахин давтагдав. Чийдэнгээ унтрааж ч үзэв, асаалттай нь үлдээж ч туршлаа. Ахиухан зүүрмэглэхийн тулд уншиж байхдаа нүдээ тэвхдсэн ч нэмэр болсонгүй. Сэрүүн хөрвөөхдөө тоо тоолж үзсэн боловч хэдийнээ мянга гарч будилаад алдсан тоогоо эргэж олох гэсээр бүр ч сэргэх нь тэр. 
    
Цаг харсан чинь шөнийн гурав болж байна. Ингээд мань хүн ерөөсөө энэ шөнөдөө унтахаа болихоор шийдлээ. Нойр хүргэдэг номоо хандсан зүг рүүгээ шидчихээд, босч хувцаслав. Гадаа гарлаа. Баахан алхав. Алхах тусам нойр нь хүрнэ. Сүүлдээ бүр гудамжинд босоогоороо унтах шахав. Бушуухан гэртээ эргэж ороод уухайн тас хөнжил рүүгээ шургалаа. Гэтэл гайтай нойр тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг ор сураггүй зугтан алга болжээ. 
    
Удтал хөрвөөж байснаа гэнэт өнөө нойр хүргэдэг номоо авахаар бослоо. Эрээд олсонгүй, хааш нь шидчихснээ санадаггүй. Тэгэхээр нь номын сан руугаа очин хамгийн түрүүнд гарт таарсан нэг номын сугалж аваад ор руугаа чиглэв.
    
Хэдхэн мөр уншсаны дараа нүд нь анилдаад эхэллээ. Чийдэнгээ ч унтрааж ч чадсангүй, уншиж буй номоо ч цааш тавьж дөнгөлгүй гараас мултран унав. “Ямар ном уншиж эхэлсэн бэ?” гэсэн бодол толгойд нь орж ирсэн боловч үүнийг сэрж нягтлах тэнхэл хүрсэнгүй. 
    
Мань хүн гүн нойронд автан таг унтжээ. “Ямар ном хамгийн сүүлд уншив?” гэсэн асуулт түүний зүүдэнд янз бүрийн сюжэтээр холилдон найрагдан тэнүүчлэнэ. Ямар ном уншсанаа тэрээр хэзээ ч мэдэж чадаагүй. Яагаад гэвэл тэр дахиж сэрээгүй.

Нийтлэлч: Баабар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.