Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ?
Сонгодог уран зохиол

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ?

Урлаг Урлаг09/02/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
032328143olloo_mn_1452316338_tsagaan-sar1747183852017-02-09-13-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Архангай аймгийнхан Тусгаар тогтнолын талбайд  

Тусгаар тогтнолын талбайд "Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна. Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.

Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д энэ долоо хоногт үзэсгэлэн худалдаа нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавигджээ. Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байгаа юм.

"Мишээл экспо”-д “Цагаан сар”   

500 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг нэгтгэсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төв болон “Мишээл” барилгын их дэлгүүрт үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаагаар зочилсон зочдын дундаас өдөр бүр 16 азтан шалгаруулж гарын бэлгээр урамшуулж байгаа аж. Та үзэсгэлэнг үзэхээр ирэхдээ “Мишээл” барилгын их дэлгүүр болон “Мишээл экспо” төвийн ресепшнээс сугалаагаа заавал аваарай.

Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдааг жил бүрийн сар шинийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр  худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Соёолж” төвд энэ сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд зориулж “Соёолж” төв өөрийн талбайг шинэчлэн засч, 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, 150 автомашины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэжээ.  “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.