Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн Соёл, Урлагийн газраас Зохиогчийн эрх, Оюуны өмчийн асуудлаар сургалт явуулна
Нийгэм

Нийслэлийн Соёл, Урлагийн газраас Зохиогчийн эрх, Оюуны өмчийн асуудлаар сургалт явуулна

Урлаг Урлаг21/02/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16880029_10154161342517665_2059309822_o5045488462017-02-21-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Дэлхий нийтээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдэлдэг болсон энэ цаг үед манай улс ч мөн адил энэ тал дээр анхаарал хандуулж, олон арван ажлыг зохион байгуулсаар нэлээдгүй он жилүүдийг өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч манайд хэрэгжиж буй зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлын хөгжлийн үйл явц удаашралтай, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ.

    Хөгжлийн энэ цаг үед төрийн байгууллагууд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудалд илүү ач холбогдол өгч, бодлогын төвшинд зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх лекц, сургалтыг соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиудад цувралаар зохион байгуулахаар болж эхний сургалтаа Соёл, урлагийн их сургуульд зохион байгуулахаар болоод байна.

    Сургалт 2017 оны 02-р сарын 22-нд 13:00 цагаас Соёл, урлагийн их сургуулийн Уран зургийн тэнхимийн төгсөх курсийн оюутан залуучуудад зориулж, Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “Сувд партнерс” ХХНөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Э.Болорчулууны лекц, сургалтыг зохион байгуулах гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026

Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ

23/05/2026

Хүннү гүрний үеийн ховор олдвор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хадгалагдаж байна

23/05/2026

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.