Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг тоглогдоно
Нийгэм

“СҮНЖИДМАА” дуулалт жүжиг тоглогдоно

Урлаг Урлаг20/03/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
erb8689733462017-03-20-18-00[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, хараваас угсаа гарвал сайтай, хэл үг нь хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөл хэн бүхэнд сонин.

   “Сүнжидмаа” дуулалт жүжгийг зохиолыг анх 1981 онд СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар АЖ Д.Лувсаншарав зохиож улмаар "Сүнжидмаа" дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болгож байжээ. Тус дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааний дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг нар мөн уртын дууч АЖ Н.Норовбанзад , МУГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.

Үндэсний урлагийн их театрын урын сангийн бодлогоор эрт үеэс уламжлагдан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд мөнхөд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

   Тоглолт 2017 оны 03 сарын 22-нд 19:00 цагаас, 23-нд 18:00 цагаас хоёрхон удаа тоглогдоно. Сүнжидмаагийн дүрд МУСТА.Ц.Түмэнжаргал, Мянганд МУСТА.Б.Батмэнд, Наваанд МУСТА П.Баярмагнай, Дэжидийн дүрд МУГЖ.С.Эрдэнэцэцэг, Баднаанямбууд МУГЖ.Д.Ширмэнтуяа нар тоглоно. Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм.

    “Сүнжидмаа”  дуулалт жүжгийн найруулагчаар одоогоос 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан МУУГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар дахин сэргээж байгаа юм. Мэдээлэл авах утас:  11-323954, 88023954, 88001047

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.