Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Үндэсний музей сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийгэм

Монголын Үндэсний музей сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ

Урлаг Урлаг24/03/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c2c0ea7fa3f3056a8cc77c602216c2aa_5217405380602017-03-24-14-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монголын Үндэсний музей нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай  хамтран ажиллах гэрээ байгуулж, аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр үйлчлэх эрх олголоо. Тодруулбал дээрх музей нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруйтай нь гэрээ байгуулжээ. Улмаар БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад нээлттэй боломжийг бүрдүүлж байна.

    Гэрээ байгуулсан сургуулийн аравдугаар ангийн сурагчид нэгээс зургадугаар сард үйлчлүүлэх аж. Түүнчлэн сурагчдаа дагуулж ирсэн багш, цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.  

    Үндэсний музейд хүүхдэд зориулсан “Музейн Боловсролын өрөө” байдаг бөгөөд үүнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

    Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56 мянга гаруй үзмэртэй билээ.

    Сан хөмрөгт нь хүрэл зэвсгийн үеийн хос янзага, хүрэл сэлэм, Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, авсны алтан чимэглэл, алтан нар сар, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, алтан чимэглэлүүд, алтан гүц, хундага, таваг, мөнгөн буга,  Хятаны үеийн ясан шүдний сойз, XIII зууны үетэй холбогдох  нум, сум, үйсэн хоромсого, эмээлийн мод, Монголын эзэнт гүрний үеийн зооснууд, чамин тансаг хийц, загвартай Богтого малгайн алтан чимэглэл, Япон тэнгисээс олдсон Хубилай хааны цэргийн усны сав, XIII-XIY зуунд холбогдох  Язгууртны дээл, XIY-XY зууны үеийн байлдааны ширэн хөө хуяг, ялтсан гутал, “Өндөр” Гонгорын хөөрөг, даалин, таван ханатай Монгол гэр, Жанжин Д.Сүхбаатарын хувцас хэрэглэл, Ж.Гүррагчаагийн сансарт нисэхдээ өмсөж байсан хувцас, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн ёслол хүндэтгэлийн хувцас зэрэг ховор, үзмэр хадгалагддаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

17/08/2026

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.