Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Сайтын Холбоо Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран сургалт явууллаа
Нийгэм

Монголын Сайтын Холбоо Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран сургалт явууллаа

Урлаг Урлаг13/04/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7460093e533e11d837c2ca66bce7a094-600x3815154860662017-04-13-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Монголын сайтын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа  “Ил тод, нээлттэй байхад бидний оролцоо” сэдэвт сургалтыг өнөөдөр  аймгийн  Засаг даргын тамгын газрын сургалтын танхимд болж байна.

   Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын  үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар  ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар  оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.

   Сургагч багш нар төрийн байгууллагын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай боломжуудын талаар орон нутгийн ажилтнуудад мэдээлэл хүргэхийн зэрэгцээгээр тэдний өмнө тулгамдаж буй  асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд цахим орчинд мэдээ, мэдээллээ түргэн, оновчтой түгээх аргачлалд суралцсан бол төрийн албан хаагчид бусдад нөлөөлөх, ярих, илтгэх ур чадвараа нэмэгдүүлэх боломжийн тухайд илтгэгчдийн тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан  асуулт асууж, хариулт авч байлаа. Ийнхүү Монголын Сайтын холбоо Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран явуулсан сургалтын үр дүнг сургалтанд оролцогчид өндрөөр үнэлж талархан хүлээн авлаа.

   Энэ үеэр Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү цаашид энэ чиглэлийн сургалтыг бусад аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад үргэлжлүүлэн хүргэхээр зэхэж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.