Швед улсад амьдардаг Монголчуудын мэдээллийн Positive Mongolians агентлагийн сэтгүүлч Н.Дөлгөөний бэлтгэсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ Монгол охин дэлхийг гайхшруулж байсныг санаж байна уу?
Нүдэнд бахархал омогшил зэрэгцээд нулимс бүрэлдэнхэн бичиж сууна. Ой тогтоолтоор дэлхийн шилдэг эмэгтэй болж алтан медаль нэг бус удаа зүүж байсан 22 настай Янжаа өнөөдөр "Авъяаслаг Шведчүүд" нэвтрүүлэгт ороод Алтан *Баззер* үнэлгээг анхны үзүүлбэрээрээ шууд авчихлаа. Энд байгаа Монголчууд цөм л баярлаж бахархаж байгаа нь ойлгомжтой. 5,6-хан насандаа Швед улсад ирсэн Янжааг нилээд олон хэлээр ярьж чаддаг, мөн ой тогтоолтоор дэлхийд данстай, ой тогтоолтын өөрийн гэсэн онцгой техниктэй гэдэг юм билээ.
Үзүүлбэр нь: Үзэгчдийн суудлаас 20 танихгүй хүмүүсийг тайзнаа уриад 1 мин 30 сек дотор тэдний орон орны өөр нэрсийг тогтоож цээжилж үзүүлэв. Санаанд буумгүй есөн шидийн өөр өөр нэрсийг богино хугацаанд тайвнаар тогтоож буцаагаад яг зөв хэлтэл шүүгч нар цөм ангайж гайхаж орхилоо… Үгүй ээ бүр ямар сайндаа л Баззер үнэлгээ авлаа.
Энэ шүүгчид Оюун ухааны академийн Хатанбаатарыг харвал бүр татаж унах юм шигээ… Монголчууд ой тогтоолтыг үнэхээр гайхшруулж байна аа. Янжаа харин ч чадвараа өнгөц харуулахад ийм байгаа юм чинь хүчээ шавхвал эдгээр хүмүүс бүүр…. 🙂
Шүүгчид:
– Чи шагналын санг хожвол юу хийх вэ гэж асуухад нь,
– Би шударга хэлчих үү?
Хэрэв энэ тэмцээнд хожоод мөнгөө авбал,
шинэ Аппликэйшн бүтээж, Шведэд шинээр ирж буй олон олон хүмүүст Швед хэлийг түргэн сурахад тусалмаар байна гэлээ. Би мэт нь хүн ингэж асуувал хувьдаа ашиглахаа л хэлэх байсан байх. Хүнийг бусдын төлөө сэтгэл гаргатал хүмүүжүүлж буй энэ соёлд атаархаж сууна.
Өөрөө олон төрлийн хэлийг сурахдаа хурдан сурах арга барилаа олсон гэж бас ярилцлагаас нь уншиж байсан.
Өөрийнхөө чадахаараа бусдад туслах хүсэлтэй хүмүүс арвижих болтугай.