Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Шагдарын Уянга ”Гандан уулын цэцэг”
Уртын дуу

Шагдарын Уянга ”Гандан уулын цэцэг”

Урлаг Урлаг21/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gandan_uuliin_tsetseg_10001624373532017-04-21-15-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Шинэ жилийн дөрвөн өдрийн урт амралтын өдөр юу эсийг хийх билээ. Төрсөн өдрөөрөө найзаасаа авсан номыг гүйлгээд харчихлаа. Хийлч О.Байгалийн нагац эгч нь яруу найрагч Шагдарын Уянгын дүү юмсанж. Иймд энэ номыг сонгон надад бэлэглэсэн ажгуу.

   Яруу найрагчдын зарим нь ийм л нэг чөлөөт салхи шиг амьдардаг билээ. Улаанбаатарт өдөр тутмын сонинд ажиллаж байгаад гэнэт сураггүй алга болуутаа хагас сарын дараа "Говь-Алтайд байна. Энд багшлахаар боллоо" гэж утасдах. Сонины редакцуудад тухайн үед нүдний гэм байсан шинэ цагийн зургийн аппаратыг нь "Дугаарын сурвалжлага хийгээд ирнэ" гэж авч гараад Хулантай (яруу найрагч) маргалдаад цонхоор гаргаад шидчихсэн гэж хэлж зогсох. Москвад хоёрын хоёр их сургуульд зэрэг сурангаа хоёуланг нь алтан медальтай төгсөөн ч байх шиг. 

   Эхнэр хоёр хүүхэдтэй, Москвад оюутан байхдаа зуны амралтаар Улаанбаатарт ирснийхээ дараа аравдугаар анги дөнгөж төгссөн охинтой суугаад ээж, аав болчихсон ч явах шиг. Уран бүтээлийн дээжээ гурван ботиор гаргана гэж амьд мэнддээ ярьж байсан хэдий ч амьддаа нэг ч ном гаргаж үзээгүй гэхээр л… (уран бүтээлийг нь эрж сурч цуглуулсан нь энэ ганц боть) Москвад хоёр ч их сургуулийг онц төгссөн гэдгээ хэлэхэд багшаар авах гэж байсан улсын их сургуулийн захирал "Архи уудаг уу?" гэж хамгийн сүүлд асуухад гэнэ алдаж "Байгаа юм уу" гэж хэлээд хөөгдөж гарч байсан онигоотой… Өмнө нь хаа нэгтээ сонсож байсан онигооны эзэн нь Ш.Уянга байжээ. 

   Яруу найрагч Л.Өлзийтөгсийн хамгийн анхны эр хүн, эр нөхөр байсан Ж.Болд-Эрдэнэ бас нэг иймэрхүү гэнэт гарч ирдэг шигээ гэнэт алга болдог хүн байсан гэдгийг эссэнээс нь уншсанаа "Гандан уулын цэцэг"-ийг уншиж байхдаа саналаа. Яруу найрагч Ц.Хулангийн том хүү Дөрвөн-Уулын аав нь гэдгийг сая л мэдлээ. "Ирэхгүй" гэж хэлээд Ш.Уянгыг дагаж гарсан Ц.Хулан хоёр хоноод эргээд гэртээ ирж байж. 2001 онд Б.Цоожид (Цоожчулуунцэцэг) Ш.Уянгын тухай анхны бөгөөд сүүлийн удаа ярилцлага өгч байж. "Сэрүүлэг" сонинд ярьсан биз ээ. Хоёр яруу найрагч нэг гэрт багтдаггүй… Үнэн ч юм шиг. Долоо хоног ирээд, долоо хоног алга болдогтой эвлэрсэн сүүлдээ гэж ярьсан Ц.Хуланг өрөвдөх ч шиг. 

   Р.Чойномын тухай кинонд гол дүр бүтээгээд сонинд өгсөн ярилцлагадаа "Миний хамгийн сүүлийн дүр" гэж хэлж байсныг нас барсных нь дараа харж ойлгосон ч байх шиг…

ЭХ СУРВАЛЖ: АMARTUVSHIND.BLOGSPOT.COM

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.