Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Алтан өргөө” киноны сонирхолтой түүхээс…
Нийгэм

”Алтан өргөө” киноны сонирхолтой түүхээс…

Урлаг Урлаг25/04/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
149310270658fef0721efa7803804782017-04-25-19-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.

Нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн ууган хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөнө.

Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн  байна.

Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ  Н.Туулайхүүгийн хүсэлтээр бүрэн эрхт Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг өөрийн биеэр удирдаач Н.Туулайхүүд хүлээлгэн өгч 1994 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглосон байдаг.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хүрээнд 23 жилийн дараа “Алтан Өргөө” киноны хөгжмийг 2017 оны 4-р сарын 27-ны 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. МөнMOBICOM-н хэрэглэгч та бүхэн  candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.