Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн зохиолын уралдаан зарлалаа
Нийгэм

Хүүхдийн зохиолын уралдаан зарлалаа

Урлаг Урлаг10/05/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_1_5eIzvcY1176173022017-05-10-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

TIMES.MN

    Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу энэ удаагийн хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлан явуулж байгаа аж.

 

   Уралдаанд ирүүлэх зохиолыг энэ оны наймдугаар сарын 10-ныг хүртэл авах бөгөөд 4-6 сая төгрөгийн бай шагналтайгаараа онцлог юм байна. Ингээд уралдааны журмыг танилцуулъя.

 

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО

   Орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино. Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг:

1.Уран сайхны киноны зохиол

2.Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

3.Драмын жүжгийн зохиол

4.Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

 

ХОЁР. УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

   Уралдаанд оролцогч нь бүтээлээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ. Бүтээлээ ирүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

1.Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг /овог, нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна/

2.Уран бүтээл нь бүрэн эх хэлбэрээр байна. /бүтээлийг дугтуйлан битүүмжилж ирүүлэхдээ бүтээл дээр нэр хаяг тавихыг хориглоно/

 

ГУРАВ. Уралдааны шалгаруулалт

1.Уралдаанд оролцогчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын www.culture.gov.mn цахим хуудсанд байршуулсан Бүтээлд тавигдах шаардлага, Бүтээл ашиглах гэрээнд нийцүүлэн бүтээлээ ирүүлнэ.

2.Уралдаанд ирсэн бичиг баримт, бүтээлийг БСШУС-ын сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана.

3.Зарласан төрлөөр шаардлага хангасан бүтээл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.

4.Бүтээл нь шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой Бүтээлийг ашиглах онцгой эрхийн талаар гэрээ байгуулж ажиллана.

5.Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

 

ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН

A.Уран сайхны киноны зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

 

B.Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /7 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

 

C.Драмын жүжгийн зохиол

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /3 сая төгрөг/

 

D.Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

1.Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2.Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 301 тоот. Харилцах утас: 264942 Цахим шуудан: [email protected]

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.