Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Аюурзана: Шилдэг нь бай, эсвэл ор сураггүй арил!!!
Нийгэм

Г.Аюурзана: Шилдэг нь бай, эсвэл ор сураггүй арил!!!

Урлаг Урлаг25/05/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4e6bf3b10f7eee99big8973144192017-05-25-13-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэвлэлтээс гараад удаагүй “Сахиуст хангайн нууц” номынхоо талаар "buro247" сайтад тун сонирхолтой нэгэн ярилцлага өгчээ. Түүний ярилцлаганаас уран зохиолын тухай өгүүлсэн шилдэг 10 ишлэлийг түүвэрлэн хүргэе.

  • Зохиол бичигдэх явцдаа л өөрөө зам голдирлоо олоод урсчихдаг юм. Анх бодож төлөвлөсөн зүйлээс хол зөрөх нь ч бишгүй.

Ямар ч шүлэг, ямар ч ном, кино, зураг, хөгжим цөмөөрөө яг л хүнтэй адил өөрийн хувь заяатай.

  • Би бичмээр санагдсан болгоноо биш, өөрийнхөө уншмаар байгаа номоо л бичдэг.

Миний суралцах гэж хамгийн их хичээсэн зүйл бол уран зохиол.

  • Уран зохиолд "Эсвэл шилдэг нь бай, эсвэл ор сураггүй арил!" гэдэг ганцхан л зарчим байдаг.

Ний нуугүй хэлэхэд, бие цатгалан амьд явахаас сэтгэл дүүрэн үхэх нь хавьгүй чухал.

  • "Үг, үйл, алхам бүр үртэй. Үйлээс боловсрох үр гэж байдаггүй сэн бол, энэ хорвоо аль эрт тэнцвэрээ алдаад хөмөрчих байсан…"

Өөрийгөө бусдыг шүүн цэгнэх хэмжээнд хүрсэн гэж бодогсодын ихэнх нь уран зохиол бол уг язгуураасаа л аалзны тор шиг сүлжилдсэн, орооцолдсон, үй олон санааны нэхээс сүлжээс гэдгийг огтоос ойлгоогүй нь их хачирхалтай санагддаг

  • Хүн төрөлхтөнд уран зохиолоос өөр амьдралыг цогцоор нь харчих цонх, тийм боломж алга.

Жинхэнэ урлагийг гагцхүү эрүүл, саруул ухаан л бүтээдэг.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.