Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд маргааш тоглоно
Нийгэм

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд маргааш тоглоно

Урлаг Урлаг27/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22489829_884986618327320_7830022655079424886_n9653168232017-10-27-16-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 25 дахь удаагийн уралдаант наадам”-ыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргасан билээ.

   Наадмын I-р шат 2017 оны 10 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 88 ерөнхий боловсролын сургуулиуд оролцож авьяас, ур чадвараараа өрсөлдөж, төгсгөлийн шатны шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулсан бөгөөд тус шалгаруулалтад анхан шатны шалгаруулалтаас шалгарсан 9 дүүргийн 21 сургууль өрсөлдөж шилдэг хамтлагууд тодорсон юм. Тус наадмын нэгдсэн Гала тоглолт 2017 оны 10 дугаар сарын 28-нд буюу маргааш Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдана.

   Маргааш гала тоглолтод оролцох эрхээ авч шилдгээр шалгарсан хамтлагуудыг танилцуулвал,
– Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль,
– Тусгай байрыг Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянгол дүүргийн 28 дугаар сургууль тус тус эзэлсэн бол
– 3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
– 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль
– Тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль
– Уралдааны шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн удирдаач багш Л.Отгонцэцэг,
– Шилдэг найралжуулагч багшаар Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хөгжмийн багш Н.Ариунболор нар тус тус шалгарчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.