
Жүжигт тус театрын нийт 120 гаруй уран бүтээлчид оролцоно. Дуулалт жүжгийн зохиолыг МЗЭ-ийн шагналт Г.Батаа бичсэн бол хөгжмийн зохиолч М.Бирваа, ерөнхий найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээч О.Ууганбаяр, Х.Хашхүү, хувцасны зураач Д.Амаржаргал, тайзны зураач Ч.Батболд, хормейстр Б.Бямбачулуун, удирдаач Б.Ганбат, туслах найруулагч Х.Отгончимэг, Х.Хашхүү нар ажиллав.
Өнчин цагаан ботгын дүрд М.Болорчимэг, найз ботгод П. Мөнхцацрал, Ээж ингэд Ж.Мандухай, Ботгочин охин М. Мишээл, Лусын хаан Д.Эрхбилгүүн нар дүр бүтээнэ.
Өнчин цагаан ботгыг өөр ботготой ингэнд авхуулснаар ихэр ботго баярлан бүжиглэж дуулснаар жүжиг эхлэх бөгөөд уулын орой харан уйтгарлан гуниглахыг харсан ижил ботго ингэ ижийгээ баярлуулахаар аян замд гарч буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
Сурагчдын амралтад зориулан хүүхдийн шинэ уран бүтээлийг ирэх сарын 5,6,7,8,9-нд тоглох юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр нь таван хошуу төл малаар хүүхдэд зориулсан цуврал уран бүтээлүүд туурвисан бөгөөд “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг 2010 онд, “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 2013 онд тайзнаа тавьж байсан билээ.
Ж.Болор