Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Нийгэм

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Урлаг Урлаг19/12/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
s7_201712150823587490349042017-12-19-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.

Сүлд модны гэрэл асаах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Он солигдох торгон мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотын төв  талбайдаа хуран цугларсан та бүхний энэ  оройн  түмэн амгаланг айлтган мэндчилье. Яг нэг жилийн өмнө Их жанжны талбайд сүндэрлэх “Сүлд модны гэрэл асаах” ёслолыг миний бие нээж байсан билээ. Нэг жил харвасан сум шиг өнгөрөхдөө Нийслэл хотод олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч чадсан гэж хотын даргын хувьд бодож байна. Ололтоо бид бататгаж, алдаагаа засч, иргэнээ сонсч, дээдэлж ажиллана” гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төв талбайдаа сүлд модныхоо гэрлийг асааж, түмэн олондоо аз жаргал, баяр хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөхөд бэлэн боллоо. Гэрэлтэн асах сүлд мод маань Нийслэлчүүдэд шинэ жилийн дулаан уур амьсгалыг бэлгэлэх болтугай” хэмээн хүсэн ерөөлөө.

 

 

Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модны гэрлийг асааснаар Д.Сүхбаатарын талбайд шинэ оны уур амьсгал бүрэн утгаараа орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

23/02/2026

Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно

23/02/2026

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026

Цан малгай нь зэрэг дэвээр ялгаатай байв

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.