Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Монгол баритон Г.Ариунбаатар
Одод

Монгол баритон Г.Ариунбаатар

Урлаг Урлаг04/01/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fUCMrPwuPhVBpOkll2017_04_07-04_13_41_x3631212132018-01-04-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” гэж алдаршсан дуучин Г.Ариунбаатарын тухай хүмүүс буланд онцолж байна.


Өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийг уйлуулж, олны анхаарлыг татсан гайхалтай дуучин бол Г.Ариунбаатар.  Чацархуу бие, өргөн мөр, нүдэнд дулаан инээмсэглэлтэй, жирийн монгол залуу олон улсад алдартай тэмцээний шүүгчийг хүчирхэг дуу хоолойгоор уярааж орхив. Үүний дараа тэд Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр 1000 гаруй миллийг туулан Монголын зэрлэг онгон байгальтай хөдөө талд нутаглах төрсөн гэрт нь зочилжээ. Тэд Г.Ариунбаатарын хүчирхэг баритон хоолойны нууц юунд оршиж буйг тайлахыг зорьсон нь энэ аж.  

Г.Ариунбаатар эцэг, эх, ах, дүүгийн хамт

Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төржээ. Гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ахтай, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөдөө талд хурга, тугалтай хөөцөлдөж өссөн гэдэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татдаг аж.

Г.Ариунбаатар Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг 2005 онд төгсч, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн ч сургалтын төлбөрөө төлж чадаагүй учраас хоёр жилийн дараа их сургуулиа орхиход хүрчээ. Таксины жолооч хүртэл болж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Гэхдээ нэгэн шөнө амьдралыг нь үүрд өөрчлөх үйлчлүүлэгчтэй танилцсан нь цагдаагийн дарга байжээ. Үүнээс хойших урт түүхийг товчилбол, Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгад элсэж, Соёл Урлагийн Их Сургуульдаа эргэн орж, дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Энэ үеэс түүнд ОХУ, Европын дуурийн их театрын тайзнаа хөл тавих боломж нээгдсэн аж. Өдгөө тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Мариинский театрт, Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.

-АЛДРЫН ОРГИЛ-

Г.Ариунбаатар 2011 онд 23 настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх нэр хүндтэй цол хүртсэн. Төрийн шагнал дэмжлэгт урамшсан тэрбээр 2015 онд анх удаа Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний эрэгтэй гоцлол дуучны шагналыг хүртсэн байв. Үүнээс гадна дуурийн нэр хүндтэй олон улсын олон тэмцээнээс шагнал хүртжээ. Түүний хоолойг салхи шиг намуухан тэгснээ гэнэт хүчирхэг бүргэд далавчаараа агаар зүсэх мэт хэмээн зүйрлэжээ.  Дуурийн тайзнаа яагаад монголчууд хүч түрэн орж ирж, олон улсын тэмцээний гранпри шагналын түүх болсон нь гадныхны анхаарлыг ихээр татна. Г.Ариунбаатараас гадна Э.Амартүвшин, Б.Батжаргал зэрэг чадварлаг дуучид олон улсын тавцанд нэрээ дуурьсгах болжээ.

Дэлхийн соёл урлагийн тавцанд Монгол Улсын нэрийг гаргаж, таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг нь үнэлж, 2016 онд Г.Ариунбаатарыг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнасан юм. Өнгөрсөн 2017 онд тэрбээр Өмнөд Солонгос улсад “Кармен” дуурьд хоёр удаа дуулснаас гадна Герман, Улаан-Үд, Москва, Владивосток зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотын театрт дуулах зэргээр завгүй ажиллажээ. Ийн завгүй ажиллах түүний хувьд Монголд ирэх боломж ховор байдаг аж.  Түүний нандин мөрөөдлүүдийн нэг нь Монголд дуурийн сургууль үүсгэн байгуулж, олон улсад алдартай уран бүтээлчдийг төгсгөх гэнэ. Түүнчлэн Монголын сонгодог бүтээлийг дэлхийд таниулахыг хүсч явдаг аж. Энэ зорилгынхоо төлөө  2018 эсвэл 2019 онд Монголын дуу хоолой ч гэдэг юм уу дэлхийн хэмжээний сайхан конкурс тэмцээн Монголдоо зохион байгуулахаар төлөвлөжээ.

-ХУВИЙН АМЬДРАЛ-

Г.Ариунбаатар хөвгүүдийнхээ хамт

Дуурь, дуу хөгжмийн ертөнцөд гаргасан Г.Ариунбаатарын амжилтынх нь хажууд хувийн амьдрал нь тогтож амжаагүй байна. Тэрбээр оюутан байхдаа эцэг болсон ч хожим өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ. Амжилтын шатаар алхам алхмаар өгсөж явахдаа тэрбээр ар гэрээ умартсанаас хос хоёр хөндийрч салсан аж. Өдгөө тэрбээр гурван охины ээж, жүжигчин Б.Баярмаатай ханилж, хосууд өнгөрсөн долдугаар сард хүүтэй болжээ.

Эх сурвалж: NEWS.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.