Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Сэтгүүлзүй судлаачид чууллаа
Нийгэм

Сэтгүүлзүй судлаачид чууллаа

Урлаг Урлаг02/04/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15131354763765642018-04-02-18-08[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Сэтгүүл зүй судлаачдын "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт  үндэсний  IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо.  Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид  оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм. 

   Энэхүү симпозиумыг МУИС, ХУИС, МУБИС, "Улаанбаатар Эрдэм-Оюу” Дээд сургууль хамтран зохион байгуулж,  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо дэмжиж оролцлоо.

   МУИС-ийн ШУС-ийн багш оюутны хөгжил, нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ "Интернэт орчин, сэтгүүл зүй, боломж”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн СМТТ-ийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа "Технологийн эрин үе дэх хэвлэл мэдээлэлд тулгарч буй сорилт, тулгамдсан асуудлууд”,  МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй, баримтлах зарчмууд”, ХХЗХ-ын мэргэжилтэн Т.Батболд "Онлайн контентын олон улсын зохицуулалтын орчин"  сэдвээр тус тус илтгэл тавив. 

"Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, өнөөгийн байдал, асуудал" сэдвээр "Медиа" группийн ерөнхий продюссер Ж.Хулан модератороор, "Максима медиа" ХХК, РТМУС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Дэлгэрмаа, "Глоб интернэшнл" ТББ-ын судлаач Ц.Мөнхжин, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар панелистаар оролцлоо.

 "Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, хөгжлийн гарц, боломж" сэдвээр панел хоёрдугаар хэсэг үргэлжилж  "Медиа" группийн ерөнхий продюссер Ж.Хулан модератороор, "Ikon.mn" сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, МУБИС-ийн Сэтгүүзүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин, Отгонтэнгэр ИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор  Х.Энхтуяа, "Ил тод байдал сан" ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нар панелистаар оролцсон юм.

 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.