Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно
Нийгэм

“Торгоны зам олон улсын концерт” Бээжин хотноо болно

Урлаг Урлаг06/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51313537622068752018-04-06-19-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар болон БНХАУ-ын Засгийн газрын харьяа Хятадын хөгжмийн суваг/china.com.cn/-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад тодорхой ажлуудыг хийж эхлүүлээд байгаа билээ. Цаашид олон ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байгаагийн эхнийх нь “Торгоны зам олон улсын сонгодог урлагийн тоглолт” юм. Энэхүү хамтарсан тоглолтонд манай улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байр,  П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдааны Гранпри шагналт, “BBC Cardiff Singer of the World – 2017” уралдааны тэргүүн байрын шагналт Монгол улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго нар оролцож байна.

   Монгол улс, БНХАУ, ОХУ, Казакстан улс зэрэг хөрш орнуудын хамтын ажиллагаа, соёлын солилцоог нэмэгдүүлэх цаашлаад Торгоны замын улс орнуудын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх зорилготой энэхүү тоглолт өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдах юм. Цаашид Монгол, Казакстан, ОХУ-д тоглолт маань хийгдэж 4 улсын үзэгчдийн сонорыг мялаах болно.

   Дэлхийн сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлог, хэв маягийг таниулж сурталчилж буй авьяас билэгт нийт уран бүтээлчид, тоглолтыг зохион байгуулж байгаа нийт хамтрагч нартаа чин сэтгэлээсээ талархаж, уран бүтээлийн болон ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.