Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийн төв болон музейн ажилчдын уулзалт боллоо
Нийгэм

Соёлын өвийн төв болон музейн ажилчдын уулзалт боллоо

Урлаг Урлаг09/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23213233907244922018-04-09-12-39[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын өвийн үндэсний төв нь өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд “Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь нийслэл, орон нутгийн музейн удирдлага 50 гаруй хүнийг хамарсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

 

   Уулзалтанд Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь /Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат/, Музейн сан хөмрөгийн бүртгэлийн хэл найруулга, агуулгыг сайжруулах асуудалд /Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны гишүүн, Монголын музейн холбооны тэргүүн, Д.Цэдмаа/, Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл.“RCH–Registration of cultural heritage” программд бүртгэсэн байдлаар /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа/, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг авран хамгаалах зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа/, Соёлын өвийг хамгаалах хууль, эрх зүйн орчин /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн/, Соёлын бодлогын хэрэгжилт /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул/, Өв соёлоо залуу үеийнхэнд /“Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын ерөнхийлөгч Н.Уртнасан/, Соёлын биет бус өвийн бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ж.Насанжаргал/, Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтын орчны судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ш.Энхтуяа/, Соёлын биет өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалттай холбоотой зарим асуудал /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын ахлах сэргээн засварлагч, судлаач Д.Нямдорж/, Соёлын өвийн цахим архивын бүрдүүлэлт /СӨҮТ-ийн Мэдээллийн технологи, аюулгүй байдлын газрын компьютер програмын инженер Ж.Даваацэрэн/, Олон улсын соёлын байгууллага, конвенц, холбогдох баримт бичиг /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг/ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулалтыг сайжруулах чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.