Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотод тоглоно
Уртын дуу

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгынхан Улаанбаатар хотод тоглоно

Урлаг Урлаг09/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5135135133196130812018-04-09-12-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр боллоо. 1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн.  Анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичигджээ.

   Түүнчлэн тус чуулга нь 1966 онд Парис хотын Grand Opera театрын тайзнаа тоглосон анхны бөгөөд цорын ганц мэргэжлийн ардын бүжгийн чуулга юм. Мөн 1966 онд анх Италийн Милан хотын La Scala театрын тайзнаа тогложээ. Тус чуулгыг үүсгэн байгуулагч Игорь Александрович Моисеев нь дэлхийн бүжгийн урлагийн хөгжлийн хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, ардын бүжгийг дэлхийн соёлын өмч болгон таниулсан 20 дугаар зууны агуу бүжигчин хүн юм. Тэрбээр тайзны урлагийн шинэ жанрыг бүтээж, ардын бүжгийн урлагийн тайзны шинэ загварыг бий болгосон гээд түүний байгуулсан гавьяа дуусашгүй. Тэрбээр профессор, бүжгийн салбар дахь олон улсын шагналуудын эзэн, хэд хэдэн академийн хүндэт гишүүн бөгөөд бүжгийн тухай нийтлэлүүд, “Би эргэн дурсаж байна… Амьдралаас урт айлчлан тоглолт” номын зохиогч билээ. 

Концертын хөтөлбөр

  1 дүгээр хэсэг:

  • Орос бүжиг   “Зун цаг”
  • Халимаг ардын бүжиг
  • Орос бүжиг   “Тал”
  • Молдав бүжгийн цуглуулга: “Хора”, “Чиокырлия”, “Жок”
  • Аджар үндэстний бүжиг “Хоруми”
  • Бүжгийн зураглал “Партизанууд”

   2 дугаар хэсэг:

  • Грек бүжгийн цуглуулга “Сиртаки”
  • Бессарабын цыгануудын бүжиг
  • Арагонская хота – бүжиг  
  • Аргентин хоньчины бүжиг “Гаучо”
  • Монгол Уран баримал – бүжиг
  • Тэнгисийн цэргийн флотын бүжгийн цуглуулга “Усан онгоцон дээрх өдөр”-“Алим”. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.