Дуучин Наагийгийн 04 дүгээр сарын 14-нд болох “Come Fly With Me” swing concert-ын тасалбар тун чиг эрэлттэй байна. Дуугаралт, дэлгэц, орчин гээд бүгд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа тус тоглолтод Герман улсаас жазз хөгжмийн нэртэй хоёр хөгжимчин ирж оролцох аж.
Мөн тоглолтод дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан нар оролцохоос гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон нүсэр тоглолт болох гэнэ.
Тоглолтын тасалбар эрэлт ихтэй дуусч байгаа сурагтай тул жазз-свинг хөгжим, дуу сонирхогч та бүхэн дуусахаас нь өмнө тасалбараа аваарай.