Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Наагийгийн “свинг жазз” хөгжим мэдрүүлсэн үдэш болов
Нийгэм

Дуучин Наагийгийн “свинг жазз” хөгжим мэдрүүлсэн үдэш болов

Урлаг Урлаг19/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29983387_1843767302341914_3320466685144912148_o6192200732018-04-19-11-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн бямба гарагт буюу 4-р сарын 14-нд дуучин Наагийгийн "Come fly with me" свинг жазз  тоглолт болж өнгөрсөн билээ. Ирж буй зочдыг угталтаас эхлээд л чамин хээнцэр байдал түүнийг тоглолт үнэхээр тансаг уран яруу болох нь гэсэн анхны сэтгэгдэлийг төрүүлж байв. Мэндчилэн угтах хүлээн авалт, хийлийн уянгалаг аялгуу гээд л тоглолтын уур амьсгалыг хаалгаар орсон цагаас л мэдрүүлж байлаа.

Гурав дахь удаагийн бие даасан тоглолтоо хийсэн Наагийгийн энэ удаагийн тоглолтонд Биг Бэнд стрингс чавхдас хөгжим болоод амьд хөгжмийн хамгийн олон уран бүтээлч оролцсноороо онцлог бөгөөд Биг Бэнд стрингс 100 гаруй уран бүтээлч оролцсон тоглолт  манайд өмнө нь болж байгаагүй гэж хэлж болно. 

Тиймдээ ч тус тоглолт нь хүмүүст хөгжмийн мэдрэмжийг маш өндөр түвшинд өгсөн мэт санагдаж байлаа. Амьд хөгжим гээчийг энэ тоглолт бүрэн утгаар нь харуулж тайзны үйл явдал тэр чигээрээ үзэгч болон дуучны шууд харилцаанаас бий болсон гайхалтай үдэш болсон юм.  

Тоглолтонд дуулсан уран бүтээлийн хувьд тэрбээр хүн бүрийн мэддэг дууг гэхээсээ илүү хөгжмийн шинэ мэдрэмж, шинэ бүтээлийг хүргэхэд голлон анхаарчээ. 

Сонгодог тоглолтууд гадаадын уран бүтээлүүд голдуу тоглодогтой адил дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн хувилбараар тоглодог энэхүү жазз урлаг дэлхий дээр 100 гаруй жил хөгжин өдийг хүрсэн бөгөөд орчин цагийн хөгжийн урсгалын эхлэл суурь гэж ч үзэхэд болно. 

 

Мөн тоглолтод дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан, Ж.Ариунжаргал нар оролцон ая дууны мэндчилгээ хүргэснээс гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон жазз хөгжмийн нүсэр тоглолт боллоо. Түүнчлэн Герман улсаас жазз хөгжмийн нэртэй хоёр хөгжимчин ирж оролцсон юм. 

 

  • 1

     

  • 2

     

  • 3

     

  • 4

     

  • 5

     

  • 6

     

  • 7

     

  • 8

     

  • 9

     

  • 10

     

  • 11

     

  • 12

     

  • 13

     

  • 14

     

  • 15

     

  • 16

     

  • 17

     

  • 18

     

  • 19

     

  • 20

     

  • 21

     

  • 22

     

  • 23

     

  • 24

     

  • 25

     

  • 26

     

  • 27

     

  • 28

     

  • 29

     

  • 30

     

  • 31

     

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.