Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Оюуны өмч, инноваци-хөгжлийн үндэс” сэдэвт форум боллоо
Нийгэм

“Оюуны өмч, инноваци-хөгжлийн үндэс” сэдэвт форум боллоо

Урлаг Урлаг27/04/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
131351353224556682018-04-27-10-11[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4–р сарын 26-ны өдрийг “ Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

   Манай улс энэ өдрийг Оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр даруй арав гаруй жил өнгөрсөн бөгөөд Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Соёл, урлагийн газар хамтран “Оюуны Өмч, Инноваци – Хөгжлийн үндэс” сэдэвт форумыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

  

 

   “Оюуны өмч, Инноваци-Хөгжлийн үндэс” форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, БСШУС – ын сайд Ц.Цогзолмаа болон эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгчид зэрэг салбар салбарын төлөөлөл оролцлоо. Тус форумын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах”, “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй өнөөгийн байдал, боломж”, “Оюуны өмчийг барьцаа хөрөнгө болгон ашиглах нь”, “Инноваци компанийн засаглалын амжилтын үндэс”, “Контентын хөгжил, боломж” зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Н.Учрал, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Отгонтэнгэр их сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Н.Ариунболд  нар  илтгэл тавилаа.

 

   

   Мөн тус форум, арга хэмжээний хүрээнд "Зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл", "Технологи, инновацийн хөгжил, асуудал арга зам", "Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад брэндийн үүрэг" зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдаж хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг нэгтгэн зохион байгуулагч талуудад хүлээлгэн өглөө.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.