Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол туургатны соёл, урлагийн их наадам боллоо
Уртын дуу

Монгол туургатны соёл, урлагийн их наадам боллоо

Урлаг Урлаг17/07/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3a_201807061021275276211272018-07-17-14-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-нд боллоо. Тус наадамд зориулан Сүхбаатарын талбайд монгол гэр барьж, Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан юм. Тухайлбал, эдгээр гэрт Монгол Улсаас гадна БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын төлөөлөл өөрсдийн соёлыг сурталчлах зүйлсийг дэлгэсэн билээ.

Есөн орон, 200 гаруй уран бүтээлч оролцлоо

Монгол туургатны соёл, урлагийн их наадмын үеэр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын онцлогийг тодотгохгүй юу. Ирэх жил дахин зохион байгуулах уу?

-“Мөнх тэнгэр” наадмын хувьд Монголоос гадна есөн орон, 200 гаруй эрдэмтэн, судлаач, уран бүтээлчид оролцож байгаа. Сүхбаатарын талбайн хоймор хэсэгт оролцогч орны төлөөллийг байрлуулсан бөгөөд гэрт тухайн орны соёлыг илтгэх зүйлүүд үзэсгэлэн байдлаар дэлгэгдсэн. Урд хэсэгт байрлах жижиг гэрүүдэд хөгжмийн зэмсэг, авдар зэргийг төрөлжүүлэн дэлгэлээ. Мөн талбайн зүүн талд 108 метр урт эсгийгээр Монголын нууц товчоогоор сэдэвлсэн бүтээл байрлуулсан. Харин нөгөө талд 180 метр торгоор Монголын нууц  товчоогоор сэдэвлэсэн бүтээл байгаа. Мөн үзэсгэлэн зохион байгуулаад зогсохгүй соёлын бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж, туургатан улсууд маань өөрсдийн соёлын бүтээгдэхүүнийг борлууллаа. Харин төв тайзнаа долдугаар сарын 6-нд нээлтээ хийж, Монгол туургатнууд парад хэлбэрээр наадамд хүрэлцэн ирж, “Мөнх тэнгэр” хэмээх наадмын бэлгэдлийг хамтдаа угсарсан. Харин 7-нд “Монгол хувцасны нууц товчоо” загварын шоу болсон. Шоунд Ордос, Дээд монголчууд өөрсдийн хувцастай ирж оролцсон. Мөн этно хөгжмийн хамтарсан тоглолт болсон. Наадмын хаалтын үйл ажиллагааг өнөөдөр /2018.7.8/ зохион байгуулж, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Монгол туургатны соёл урлагийн их наадмыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд наадмын онцлог нь, Монгол туургатнууд нэгнийхээ соёлоос суралцан, хамтран бүтээл хийж, цаашлаад соёлоо олон улсад таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон үйл ажиллагаа болж байгаа юм.

Шашин номтой ойр байдаг тул биднийг Дээд Монгол гэдэг

Эдгээр гэр дундаас хамгийн олон зочинтой нь БНХАУ-ын Хөх нуурын муж байлаа. Тус гэрт байрлах гэрэл зурагчин Ү.Уушил сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Та гэрэл зургуудаасаа танилцуулахгүй юу?

-Дээд Монголын өв соёлыг төлөөлөн манайхаас дуучин, бүжигчин, туульч, хувцас засалч, найр наадмын удирдаач зэрэг олон хүн ирсэн. Эндээс хараад бидний соёлыг мэдэж болно. Харин бидний газар нутгийг харах боломжгүй байсан. Тиймээс би нутгийнхаа үзэсгэлэнт газруудыг гэрэл зургийн хальснаа буулгасан 50-иад гэрэл зураг авч ирлээ. Зураг бүр үзэсгэлэнт газруудыг тусгаснаараа онцлог. Энэ гэрт зочилсноор Дээд Монголд очсон мэт биднийг ойлгож чадна гэж найдаж байна. Бусад гэрүүдээр явж, Монгол туургатны олон соёлтой танилцлаа. Хамгийн олон, баялаг зүйл авч ирсэн нь Дээд Монголчууд байна.

-Үзэгчид Дээд Монголын юуг түлхүү сонирхож байна вэ?

-Хүмүүс Дээд Монголыг их сонирхож байна. Бид Ар Монголоос их хол амьдардаг. Мөн Хөх нуур Түвдийн өндөрлөгт, далайн төвшнөөс дээш 5000 орчим метр өндөрт байрладаг. Шашин номтой ойр байдаг тул биднийг Дээд Монгол гэдэг юм.        

Харсан зүйлээ бусадтай хуваалцмаар байна

Гэрүүдээр орж, Монгол туургатны соёлыг сонирхож байгаа олон жуулчин байсан юм. Тэдний төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

-Намайг Аник Тосел гэдэг. Би Францын Ним хотод амьдардаг. Монголд анх удаа ирж байна. “Мөнх тэнгэр” наадамд зориулсан үзэсгэлэнг үзлээ. Үзэсгэлэнгээс Хамаг Монголын соёлыг нэг дороос харах боломжтой юм байна. Тун сонирхолтой санагдлаа. Наадам үзээд дараа нь Монголын олон газраар аялна. Бидний аялал дөнгөж эхэлж байгаа ч их гоё байна. Үзэж харсан зүйлээ бусадтай хуваалцахыг маш их хүсч байна.

 

Эх сурвалж: NEWS.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.