Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулна
Нийгэм

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулна

Урлаг Урлаг17/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1351351351358418923862018-07-17-14-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааны удирдамж

Нэг.  Уралдааны зорилго

   Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион явагдсан XI уралдаанд "Уран сайхны кино" – ны төрөлд шилдэг зохиолоор шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг уран сайхны кино болгох зорилгоор уг уралдааныг зарлаж байна.

Хоёр.  Төслийн уралдаанд ирүүлэх материалын иж бүрдэл:

2.1     Төслийн багийн уралдаанд оролцох албан хүсэлт

2.2     Төслийн багийн танилцуулга, хүүхдийн бүтээл туурвих туршлагатай холбогдолтой мэдээлэл

2.3      Бүтээлийн танилцуулга (дэлгэрэнгүй) / “Кибер Сүлжээ” зохиолыг кино бүтээл болгох судалгаа, төсөөлөл

2.4   Кино зохиолыг уран сайхны кино  бүтээл болгох нарийн төлөвлөгөө / үйл ажиллагааны төлөвлөгөө, өгүүллэг буюу раскадровка/

2.5      Санхүүгийн тооцоо / 

2.6   Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт / өмнө нь хамтран ажиллаж байсан, уран бүтээлчид болон байгууллагын 2 – с доошгүй тодорхойлолт/    

2.7    Бусад хавсралт / нэмэлтээр мэдээлэл өгөх материалууд/

Гурав. Төслийн материал хүлээн авах болон шалгаруулах хугацаа

3.1    Хүүхдэд зориулсан уран сайхны кино бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг 2018 оны 07 – р сарын 05 – ний өдрөөс 2018 оны 08 – р сарын 15 – ийг хүртэлх хугацаанд зарлаж байна.   

3.2    Уралдаанд оролцогч төслийн баг нь бүтээлийн холбогдох материалыг битүүмжлэн 2018 оны 8 – р сарын 13 – 15 ны өдрүүдэд ажлын цагаар “Соёл урлагийн газар” – ын 129 тоот өрөөнд ирүүлнэ. 

3.3    БСШУС – ын сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаанд ирүүлсэн нийт төслийн бичиг баримттай танилцаж дүгнэлт гаргана.

3.3      Кино зохиолыг доорх линкээс татаж авна уу.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

Дөрөв. Төслийн санхүүжилт 

4.1      Хүүхдийн уран сайхны кинонд нийт 40 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлнэ.

4.2      Соёл урлагийн газраас төсөл нь шалгарсан уран бүтээлийн багтай  гэрээ байгуулж ажиллана.

4.3      Уран бүтээлийн эдийн болон эдийн бус эрхийг Соёл урлагийн газар дангаар эзэмшинэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Соёл урлагийн газраас авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 129 тоот.

Харилцах утас: 264942 Цахим шуудан: [email protected]

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.