Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Арван нэгэн орны залуу судлаачид Монголд суралцана
Уртын дуу

Арван нэгэн орны залуу судлаачид Монголд суралцана

Урлаг Урлаг26/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1111112207181042018-07-26-12-00[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол судлалын үндэсний зөвлөл хамтран жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Даваа гарагт болсон зуны сургуулийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат, Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар болон 11 орны 30 залуу монгол судлаачид оролцлоо. Тодруулбал, энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. 


Зуны сургуулийн нэр хүнд өсөж, хамрагдах хүсэлтэй судлаачдын тоо нэмэгдсэн

Залуу монгол судлаачдад зориулан зохион байгуулж буй сургалтын онцлог болон монгол судлаачдын чанар, тоог нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталдаг талаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатараас тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн залуу монгол судлаачдын сургуульд хамрагдах хүсэлтэй 50 гаруй хүний материал ирсэн. Монгол хэлний мэдлэг, сонирхол зэргийг нь харгалзан үзээд 30 залуу судлаачийг хамруулж байгаа. Зуны сургалтад өмнө нь цөөн орны судлаач оролцдог байсан. Харин сүүлийн дөрвөн жилээс зохион байгуулалтыг өөрчилж, нэр хүндийг нь өсгөсөн. Энэ хүрээнд сургалтын долоо хоногийг хөдөө, монгол ахуйд зохион байгуулах болсон. Өөрчлөлт үр дүнгээ өгч 2015 оноос эхлэн залуу монгол судлаачдын зуны сургалтад хамрагдахыг хүсэгчдийн тоо эрс өссөн. Нэг үе Монгол судлал уламжлалт салбар буюу хэл, соёл, түүхийг голчилдог байсан. Монгол судлал одоо өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголыг олон талаас нь хардаг, судалдаг болсон гэсэн үг. Орчин үеийн Монголын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн тогтолцоо ямар байгааг монгол судлаачид сонирхдог болсон” гэв.

   Нээлтийн үеэр залуу монгол судлаачдын нэг Б.Цэцэнданжин “Бээжингийн төвийн үндэсний их сургуульд доктрантурын нэгдүгээр дамжаанд суралцдаг. Миний судалгааны чиглэл уйгаржин монгол бичгийн сурвалж бичиг. Бага байхдаа Монголын талаар зурагтаар мэдээлэл авч, номоос уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын талаар бүр багаасаа сонирхох болсон. Харин Монгол бичиг судлах болоод дөрвөн жил болж байна. Зуны сургуульд суухаар Монголд анх удаа ирлээ. Монголын хөдөөд очиж, монгол соёлтой танилцах гэж байгаадаа байртай байна” гэв.

   Сургалт ирэх наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Залуу монгол судлаачид эхний долоо хоногт хөдөө очиж, монгол ахуйтай танилцах юм. Харин дараа нь Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС болон монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтдийн лекцийг сонсох төлөвлөгөөтэй байна.


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.