Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ
Нийгэм

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ

Урлаг Урлаг17/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11119834281852018-10-17-16-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй "Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" эхэллээ. Соёлын өвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулах зорилготой уг зөвлөгөөнд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцож буй юм.

   Энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

“Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн”-ий хүрээнд өнөөдөр үдээс өмнө дараах асуудлаар холбогдох хүмүүс илтгэл тавьжээ.
– Хималчули Гурунг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд соёлын үүрэг”
– Б.Даваацэрэн БСШУСЯ-ны СУБГ-ын мэргэжилтэн “Соёлын өвийн эрхзүйн шинэтгэл”
– Н.Мөнхзул ЗГХА, СУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга “Соёлын өвийн бодлогын хэрэгжилт”
– Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлаач, Ph.D “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болон үл хөдлөх дурсгалын хамгаалалтанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс ба хадгалалт хамгаалалтын менежмент”

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.