Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соён гэгээрлийн өдрүүд эхлэх гэж байна
Нийгэм

Соён гэгээрлийн өдрүүд эхлэх гэж байна

Урлаг Урлаг12/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7890009265809432018-11-12-12-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Соён гэгээрэл" бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас салах боломж. Хүнд оюун ухаан дутсанаас бус байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж, өөртөө заяагдсан оюун ухаандаа эзэн болооч, хүн бүр соён гэгээрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь залхуурал ба шантрал. Энэ хоёроос түргэн сална уу хэмээн философич Имануэл Кант хэлсэн байдаг.

 "Монсудар хэвлэлийн газар"-аас жил бүр зохион байгуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 13-17-ны хооронд зохиогдох гэж байна.

Энэ удаагийн Соён гэгээрлийн өдрүүдээр “Насанд хүрэх” гэсэн сэдвийг онцолж буй бөгөөд хүн биологийн хувьд насанд хүрэхээс гадна оюун санааны төвшинд насанд хүрэх нь яагаад чухал болохыг нийгмийн, уран зохиолын, эцэг эхчүүдийн талаас хөндөн, олон арга хэмжээ, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм.

Эдгээр өдрүүдэд:

  • Төлөвшлийн уран зохиолын тухай (Coming of age) лекц, хэлэлцүүлэг
  • Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд хэлэлцүүлэг
  • Манай бүдэрсэн баатар кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг
  • Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь лекц, ярилцлага
  • Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ? утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг
  • Хөөрхөн зураг хөнөөлтэй хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг
  • Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг
  • Бүтээлч ном сэдвээр Facebook live
  • Хүүхдийн номын тухай ярилцлага
  • Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу? видео

Зэрэг сэдвийн хүрээнд хэл шинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.  

"Насанд хүрэх" сэдвийг хөндөж:

  • Хүүхэд нас хэзээ дуусдаг вэ?
  •  Монгол хэл хэр баялаг вэ?
  • Тэрслүү байх нь сайн хэрэг
  • Тэдэнд юу хүсч байгаагаа хэл хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай

Хүүхдийг зургаар хэрхэн хөгжүүлэх вэ? зэрэг баримтат кино болон видео ажлуудыг үзүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.