Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Уртын дуу»“Бүсгүйн зурвас” жүжгийн СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
    Уртын дуу

    “Бүсгүйн зурвас” жүжгийн СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    Урлаг Урлаг28/02/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    5153781235422019-02-28-09-52[www.urlag.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       “Жүжиг мэт амьдралд-Амьдарч буй мэт жүжиглэсээр орших” хэмээн өгүүлэх “Бүсгүйн зурвас” цоо шинэ нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж буй. Нийгэмд нэлээдгүй хүлээлтийг үүсгэж байгаа “Бүсгүйн зурвас” жүжгийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


    “ЯРИЛЦЛАГА” ЖҮЖИГ НЭРЭЭ ӨӨРЧИЛЖЭЭ

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг театрынхаа тайзнаа амилуулна.

    Найруулагч Н.Наранбаатар энэ удаа яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" бүтээлээр цоо шинэ нийгмийн драмын жүжиг тайзнаа тавих гэж байгаа нь олны анхаарлыг татаж буй. Уг драмын жүжгийн “Ярилцлага” нэрийг тус театрын Уран сайхны зөвлөлөөр батлахдаа “Бүсгүйн зурвас” хэмээх нэртэй болгожээ.

    Л.ӨЛЗИЙТӨГС, Н.НАРАНБААТАР НАР АНХ УДАА

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “2012 оны сүүлчээр байх аа, тухайн үеийн ССАЖЯ-наас Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүд дээр зохиолчдын нэрийг тавихгүй, кодлоод шүүгчдэд уншуулсан. Тэр дунд УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцан яриа бүхий “Ярилцлага” нэртэй нэгэн бүтээл миний сонирхлыг ихэд татсан нь Л.Өлзийтөгсийн зохиол байсныг хожим мэдсэн.

    Хэдийгээр тэр зохиол байр эзлээгүй ч би “Цаг нь болохоор үүгээр заавал жүжиг найруулна” гээд хадгалчихсан байснаа өнөө жил ажил хэрэг болгож байгаа минь энэ. Өлзийд энэ тухай дуулгахад “Зохиолоор минь жүжиг тавих эрхийг чамд өгөлгүй яах вэ. Чи угаасаа чадна. Өгүүллэг байсныг нь жүжиг болгож янзалсан, гайгүй юм болох нь уу” гээд уриалгахан хүлээж авсан” тухайгаа ярьжээ.

    ГУРВАН ГАВЬЯАТЫН ХОРШИЛ

    “Бүсгүйн зурвас” жүжигт Улсын драмын эрдмийн театрын гурван гавьяат тоглох нь ээ. Тодруулбал, тус театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар тоглож байгааг дуулгахад таатай байна.

    ДРАМЫН ТЕАТРЫН ГЭР БҮЛИЙН ХОС

    “Бүсгүйн зурвас” жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэх ил, далд орших олон асуудлыг хөндөн өгүүлнэ. Энэ жүжгийн гол дүр болох Архай сайдын дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглосон бол түүний гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа Туяагийн дүрд тогложээ.

    Н.НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧИЙН ХОЁР ДАХЬ НИЙГМИЙН ДРАМ

       Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд нийгмийн хоёр дахь драмаа тавьж байгаа минь энэ. Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” бүтээлээр 2005 онд нийгмийн драм найруулан тавьж байсныг үзэгчид санаж байгаа байх. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан бүтээл. Нийгмийн драм гэдэг жанр бол нийтийн эрх ашгийн төлөө, олон түмэнд гашуун үнэнийг мэдүүлж, нийгмийг цочроон сэрээхэд чиглэдгээрээ онцлогтой” гэжээ.

    ТАЙЗ, ЧИМЭГЛЭЛД ОРЧИН ЦАГИЙН СЦЕНОГРАФИЙГ АШИГЛАСАН

       “Бүсгүйн зурвас” шинэ уран бүтээлийн ерөнхий зураач Т.Ганхуяг ярихдаа “Энэ жүжгийн гол санаа бол нийгмийн олон санааг давхцуулж хийж байгаагаараа онцлог. Учир нь хамгийн сүүлийн үеийн урлагийн ертөнцийн чиглэл өрөг буюу инстоляци. Энэ өрөг урлаг нь олон санааны нэгдэл шүү дээ. Үүнтэй адил “Бүсгүйн зурвас” жүжгийн тайз, декорацын санаа бол жүжгийнхээ агуулгыг бүхлээр нь агуулж байгаа.

       Жишээлбэл, театрын тайз дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар өгүүлнэ. Монголчууд төрт ёсны уламжлалтай. Бид одоо ч төрийн хар хүн гэж ярьдаг. Төрийн хар гэж ямар хүн юм бэ, хүмүүний амьдралын дотоод сэтгэлийн энэрэл, хайр, нигүүсэл энэ бүхэн байхгүй болбол бидний ёс суртахуун яаж доройтож байна вэ. Ерөөсөө “Бүсгүйн зурвас” жүжгээрээ энэ нийгмийн ёс суртахууны доройтлын тухай л тайз, декорац тэр чигээрээ дуугарч байгаа” гэв.

    А.СҮРЭН

    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Дуу Урлаг

    “The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

    03/07/2023
    Уртын дуу Урлаг

    Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

    16/08/2022
    Уртын дуу Урлаг

    A$AP Rocky-г хүн буудсан хэрэгт яллагдагчаар татлаа

    16/08/2022

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.