Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын комисс хуралджээ
Уртын дуу

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын комисс хуралджээ

Урлаг Урлаг21/03/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
65194797977979879879722070222019-03-21-09-50[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын 6 дах удаагийн хуралдаанаар тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг  хэлэлцлээ.

  Тооллогын цахим toollogo.monheritage.mn нэгтгэл 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 09 цаг 45 минутад шинэчлэгдсэн байдлаар Улсын тооллогын ажил 79,5 хувьтай явагдаж байна. Үүнээс Төрийн өмчийн музей, бусад байгууллагын тооллого 91,6 хувь, орон нутгийн өмчийн музей 95 хувь, сумдын орон нутаг судлах танхимын тооллогын ажил 40,8 хувьтай явагдаж байна.  Аймгуудын Салбар комисс аймгийн музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж дуусган, сумдын орон нутаг сурталчилах танхимын тооллогыг хийж байна. Хөшөө цайдам музей, Үндэсний номын сангийн үнэт ховор номын фонд, Булган аймгийн музей, Говь-Алтай аймгийн музей,  Дархан-Уул аймгийн музей, Дундговь аймгийн музей,  Сүхбаатар аймгийн музей, Ховд аймгийн музейн тооллого  дууссан байна.

Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс Чойжин ламын сүм музей, Дорнод аймаг, Эрдэнэ Зуу музей, Говьсүмбэр аймаг, Хөшөө цайдам музей, Монгол цэргийн музей, Орхон аймгийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Монголын уран зургийн галерей, Завхан аймаг, Монголын Театрын музей, Монгол төрийн музей тооллогын салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Эрдэнэ Зуу музей, Монголын уран зургийн галерей, Завхан аймаг, Говьсүмбэр аймгийн музей, Дорноговь аймгийн музейд улсын комиссоос томилогдсон гишүүд газар дээр нь очиж ажиллахаар боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.