Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БСШУС-ын яам бямба гарагт ажиллажээ
Нийгэм

БСШУС-ын яам бямба гарагт ажиллажээ

Урлаг Урлаг29/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
158848487895785992019-04-29-10-47[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн хурал Бямба гаригт болжээ.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар болон ажлын хэсгийн гишүүд оролцож, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх барилгад долоон байршлыг санал болгож, газар тус бүрт хийгдэх бэлтгэл ажил, түүнээс шалтгаалсан цаг хугацааны хүчин зүйл, газар чөлөөлөлт, байршлын давуу талуудыг танилцуулав.

  • “Баянхошуу” дэд төв
  • Автобус-3 компанийн эзэмшлийн газар
  • “Яармаг” хотын шинэ төв
  • “Сэлбэ” дэд төв
  • Долдугаар хороолол орчим
  • Дүнжингарав орчим
  • Зайсангийн ам орчим

   Дараа нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Иргэний боловсролын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тус ажлын хэсэг Иргэний боловсрол хичээлийн агуулгын хүрээг боловсруулснаа сайдад танилцуулав. Иргэний боловсролын хичээлийн агуулга хүүхдүүдийг монгол хүн болж төлөвшихөд нь чиглүүлэх ёстой. Монгол ахуй, соёлоо мэддэг, ёс суртахуунтай, хүмүүжилтэй монгол хүн бий болгох хөтөлбөр, түүнд суурилсан сурах бичиг, багшийн номыг цогцоор нь бүтээх цаг болсныг салбарын сайд онцлов.

    Мөн өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжиж буй гадаадын төсөл, хөтөлбөрүүд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулав. Тухайлбал, Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 2024 он хүртэл хэрэгжих хугацаандаа инженер, технологийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий 1000 мэргэжилтэн, багш нарыг бэлтгэж өгөх бол Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төсөл сургуулийн суудлын тоог 4200, цэцэрлэгийн орны тоог 3500-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

11/03/2026

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Женнигийн агентлаг хорлонтой нийтлэлүүдийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ

10/03/2026

“Хөрөө” аймшгийн киноны бүх ангийг “Netflix”-д оруулахаар болжээ

10/03/2026

“Bigbang” хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа

10/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.