Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»С.Амарсайхан: Дэлхийн кино урлагийнхан манай тал нутагт ирж, бүтээл туурвих боломж нээгдлээ
Үндэсний хөгжим

С.Амарсайхан: Дэлхийн кино урлагийнхан манай тал нутагт ирж, бүтээл туурвих боломж нээгдлээ

Урлаг Урлаг09/05/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
178787449894752019-05-09-19-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өчигдөр /2019.05.07/ Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, “Монгол кино үйлдвэр”-ийн захирал Ж.Солонго, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагчид, Монголын кино урлагийн алдартнууд, олон нийтийн төлөөлөл оролцов.

   Шав тавих ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар хүрэлцэн ирээд байна. Дэлхийн түүхэнд өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлдэг монголчуудын түүх, домог, соёл уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, амьд уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна. Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулж эх орон, түүхээ сурталчлах, залуу үедээ эх оронч сэтгэлгээ суулгах зэрэг үзэл суртлын ажлуудыг хийдэг. 1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон” хэмээв.

Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолборын эхлэл тавигдаж байна. Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болох аж.

“Монгол Улсын хөгжлийн түүх, соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт томоохон түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Энэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр бол зөвхөн кино урлагийн салбар гэлтгүй, хотжилтын үйл явцыг шинэ шатанд гаргаад зогсохгүй Монгол Улсын соёлын салбарын харилцааг олон улсын түвшинд гаргах боломж бололцоог нээхийн зэрэгцээ дэлхийн кино урлагийн байгууллагууд манай тал нутагт ирж олон сайхан уран бүтээл туурвих, харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжийг нээж байгаагаараа онцлогтой юм. Ингээд кино урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэнд амжилт хүсье” гэж Хотын захирагч С.Амарсайхан шав тавих ёслолд оролцогчдод хандан хэлсэн юм.

Уг цогцолборт дуу оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломж бүрдэнэ. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эдлэл хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх аж. Тус төсөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын сацуу уламжлалт болон орчин үеийн дүр төрх бүхий кино зураг авалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна жуулчдын сонирхлыг татах онцлог газрыг бий болгох зорилготой юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

“Театр-Студи” ангид жүжигчин элсүүлэх шалгалт энэ сарын 18-19-нд УДЭТ-д болно

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.