Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэ
Нийгэм

Кино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэ

Урлаг Урлаг14/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8516866643032392019-06-14-17-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд  кино уран бүтээлчид голлох үүрэгтэй.  Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ.

   Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д өргөн мэдүүлээд буй “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн талаар БСШУСЯ-наас товч танилцуулга мэдээллийг уран бүтээлчдэд өгөв.  

Сүүлийн 20 гаруй жилд нэгдсэн бодлогогүй, төрөөс дэмжлэггүй, хувь уран бүтээлчдийн сайн дурын хүсэл эрмэлзэл, санхүүжилтээр хөгжсөөр ирсэн энэ үед Засгийн газрын тэргүүн өөрийн санаачлагаар уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонсож, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан явдалд уран бүтээлчид талархлаа илэрхийллээ.

 

Контентийн хулгай, зохиогчийн эрхийн маргаан, үйлдвэрлэгч, түгээгч хоорондын ашиг хүртэх хувь, татварын дарамт, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, цалин хөлс, орлогын баталгаатай холбоотой зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай тулгамдсан асуудлуудыг ихэнхи уран бүтээлчид дурдаж байв. Иймд кино бүтээхэд оролцогч бүх талуудыг оролцуулсан салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Ерөнхий сайд өөрийн ивээл дор Төрийн ордонд энэ сарын сүүлээр зохион байгуулж нэгдсэн байр сууринд хүрэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026

Кейт Уинслет 51 нас хүрлээ

05/10/2026

Жүжигчин О.Энхтуул “Улаан байшин”-даа эргэн ирлээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.