Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг19/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8525323859032019-06-19-10-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Их наадмыг ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж дараах байдлаар шилдгүүдийг шалгарууллаа.

Шилдгийн шилдэг гран при шагналтнууд:

  • Тэргүүн байранд Дорнод аймгийн хөгжимт драмын театрын “Туургатан” хамтлаг /4000 евро/

​​​​​​​

  • Хоёрдугаар байранд БНСУ-ын “Чончун” хамтлаг /2000 евро/

​​​​​​​​​​​​​​

  • Гуравдугаар байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын авьяастан Атха /1000 евро/

​​​​​​​

нар тус тус шалгарч цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардлаа. Мөн “Азийн ардын урлагийн их наадам”-ын 5 төрөл тус бүрээр 1, 2, 3-р байруудыг шалгаруулж шагнаж урамшуулсан юм.  Та бүхэнд 5-н төрөл тус бүрд шилдгээр тодорсон ардын авьяастнуудыг танилцуулж байна.

Их наадмын бас нэгэн анхаарал татсан үйл явдал нь наадмыг зохион байгуулах хорооны зүгээс хамгийн настай оролцогч /С.Бямбажав, 84 настай/, хамгийн  залуу оролцогч /Н.Тэнүүн, 3 настай/ гэхчлэн онцлох 9 номинацийг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулсан юм.

Мөн БСШУС-ын салбарын шагнал “Тэргүүний ардын авьяастан” хүндэт тэмдгээр 30 ардын авьяастныг шагнаж алдаршуулав.

Ардын урлагийн их наадмуудын Дэлхийн ассоциацийн ерөнхийлөгч Калоян Николов Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох эрхийн бичгийг 10 хамтлаг, уран бүтээлчдэд гардуулав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.