Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”
Уртын дуу

Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”

Урлаг Урлаг19/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
816846863069682882019-06-19-15-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.

   Соёл, урлаг бол аялал жуулчлалыг татах хамгийн том хүчин зүйлсийн нэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын Соёлын төвийг хилийн чанадад байгуулах, кино урлаг болон бусад соёл урлагаар эх орноо гадаадад сурталчилах, соёлын цогц хөтөлбөр боловсруулан гаргах зэрэг олон талт арга замаар аялал жуулчлалаар дамжуулан ирж буй гадаад иргэдийн тоог өсгөж болох юм. Харин энэ зуны хувьд жуулчдын анхаарлыг ихэд татахуйц монголын соёл урлагийг брэнд болгох нэгэн урлагийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагда хгэж байна. Энэ бол үндэсний язгуур урлаг, орчин үеийн бүжиг, балет, циркийн үзүүлбэр зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан, цогц хэлбэрийн “Legend” энтертайнмент шоу тоглолт юм. Тоглолтын хөгжмийн продюсерээр хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар нар ажиллаж байгаа юм.

   Найруулагч Н.Наранбаатар “Аялал жуулчлалыг соёл урлагийн хөтөлбөрөөр дэмжих, жуулчдыг татах хүрээнд Legend нэртэй туульсын хэв маяг бүхий тоглолтыг хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Монгол ардын аман зохиолоос сэдэвлэж байгаа учир илүү туульсын шинж чанартай цогц тоглолт болох болов уу. Монголын биет болоод биет бус соёлын өвийн үнэт зүйлсийг тоглолтондоо илүү тусгахыг хичээнэ. Мэдээж драмын найруулагч ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа учир энгийн нэг концертоос илүү үйл явдал баялаг, өрнөлтэй, гүн гүнзгий утга агуулгатай бүтээл төрөх болов уу. Нүүдэлчдийн ахуй соёлыг тун сонирхолтой талаас нь харуулахыг зорьж байгаа болохоор жуулчдын нүдийг хужирлаж, чихийг баясгах тоглолт болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

   “Legend” энтертайнмент шоу тоглолтыг монгол ардын бэр цэцгийн домгоос сэдэвлэжээ. Харин “Legend” тоглолтын логог Нүүдэлчин ахуй соёлоо өмгөөлөн хамгаалж, арвижуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийг бэлгэдэн “Зээ бад” хээг брэндийн дүрст бэлгэ тэмдэг болгон сийрүүлжээ. “Зээ бад” хээ нь муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл агаад үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтайгаар дүрслэгддэг байна.

   Бэр цэцгийн домог нь ариун сэтгэл, хагацашгүй хайрыг бэлгэддэг. Тоглолтод уртын дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, уртын дуучинЖ.Эрдэнэцэцэг, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, О.Анхчимэг, Б.Баатархүү, хөөмийч Ж.Мэндбаяр, Номадик балет продакшн, Хилийн цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулга, Enkheeboys циркийн хамтлаг оролцон тоглоно. “Legend” тоглолт долоодугаар сарын 7-12-ныг дуустал үргэлжлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.