Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?
Нийгэм

П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?

Урлаг Урлаг19/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8186681323487792019-06-19-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Монголын дөрвөн дуучин П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд өрсөлдөж байна-

Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.

Дуучин Э.Анхбаяр 

Сонгодог урлагийн олимпд Монгол Улсаас Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар дуулаачийн төрөлд өрсөлдөж байна. Тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянган евро,  Гранпри шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна. 1958 оноос хойш үргэлжилж, цар хүрээгээрээ дэлхийд дахинаа танигдсан уралдааны тайзнаа  231 уран бүтээлч оролцож байна.

Тэдгээрээс шилдэг 42 оролцогчийгсүүлийн шатанд шалгаруулж, тэднээс тэргүүн, дэд нийлсэн 25, Гран При ангиллын нэг оролцогчийг шалгаруулна.

Дуучин Б.Жавхлантөгс 

Эл уралдааны 2015 оны ялагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд одоогоор ОХУ-ын “Марийнский” театрт харьяалагдаж буй. Театрынхаа болон эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа түүний залгамж халааг энэ удаад хэн авч, дэлхийн тайзнаа гялалзах нь хэн бүхний анхаарлын төвд байна. Манай улсаас энэ удаад оролцож буй дуулаачдын хувьд ч өмнө нь олон улсын чанартай тэмцээний тэргүүн, дэд байрын эзэн болж байсан туршлагатай дуучид. Уралдааныг www.medici.tv хаягаар шууд хүлээн авах боломжтой.

Дуучин Б.Монголхүү

Дуучин Д.Бат-Эрдэнэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.