Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Сэрсэн тал”-аас салхийг мэдэр
Уртын дуу

“Сэрсэн тал”-аас салхийг мэдэр

Урлаг Урлаг10/07/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
psoter_very_last239540142019-07-10-10-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой "Соёлын наадам"-ыг долоодугаар сарын 11,12-нд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болж, Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа билээ. 

   "Соёлын наадам"-ын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа, долоодугаар сарын 11-нд СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Өмнөд Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна. Мөн тус наадмын үеэр “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн соёлын хотхоныг “Монгол морь” сэдвийн хүрээнд шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч, суралцах боломжтой. Тухайлбал, эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, гар урлал, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, үндэсний хувцас урлалын өртөөнүүдээр наадамчин олон зочлох нээлттэй аж.

   "Соёлын наадам"-ын талбайд та дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт уралдаанд оролцох, аварга монгол баримлуудтай зургаа авхуулах зэрэг олон арга хэмжээнд оролцох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.