Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жэймс Камерон Марвелаас Аватарын “өшөөг” авна
Нийгэм

Жэймс Камерон Марвелаас Аватарын “өшөөг” авна

Урлаг Урлаг23/12/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9871844835332019-12-23-21-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Пандора гаригийн гайхалтай байгальтай танилцсанаас хойш аль хэдийн арван жил өнгөрчээ. Уран сэтгэмж, адал явдал, хайр дурлалыг гайхалтай хослуулсан энэ бүтээл кино гэхээсээ илүү компьютер графикийн шинжтэй бүтээл болсон. Түүнээс хойш Аватартай дүйцэх дүрслэл сайтай кино бараг гарсангүй гэж хэлж болно. Энэхүү гайхалтай бүтээл гарсан даруйдаа $2,789,958,507 ашиг олж, цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой кино хэмээн шагшигдаж, бокс оффисийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоож байсан билээ.

   Гэтэл энэ жил Avengers: Endgame кино дээрх амжилтыг эвдэж 2.79 тэрбум ам.долларын ашиг олсон. Харин Аватарын дараагийн анги гарахад хоёр жил дутуу байдаг. 65 настай найруулагч Жэймс Камероны шүтэн бишрэгчид түүнийг энэ тал дээр ямар байр суурьтай байгаа болон Марвелаас өшөөгөө авах талаар юу гэж бодож байгааг ихээхэн сонирхож байгаа билээ. Харин хариуд нь Жэймс Камерон Аватарын хоёрдугаар анги гарахаас өмнө эхний ангийг дахин нэг үзэгчдэд толилуулж, Аватарыг дахин сануулахаас гадна эргээд хамгийн өндөр орлоготой киноныхоо байр суурийг олж авахаар төлөвлөж байгаа ажээ.

   "Марвелийнханд баяраа тэмдэглэх хугацаа өгье. Үнэндээ надад ч гэсэн тэдний кино их таалагддаг. Би атаархсан эсвэл шаралхсан хүн шиг баймааргүй байгаа ч би өнөө өглөө машин барьж явахдаа бодож үзээд тэд биднийг 15 хувиар ялж байгааг ойлгосон. Орчин үед кино үзэх их олон арга зам бий болжээ. Энэ бүхнийг би сайны тэмдэг гэж бодож байна" хэмээн найруулагч Камерон ярьжээ.

   Аватарын дараагийн анги 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: unilad.co.uk

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

28/10/2026

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.