Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатар хотын музейг засах аянд нэгдэхийг уриаллаа
Нийгэм

Улаанбаатар хотын музейг засах аянд нэгдэхийг уриаллаа

Урлаг Урлаг27/02/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
153535216547402020-02-27-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улаанбаатар Хотын Музейг засах "УБ музей төсөл"-ийн хүрээнд засварын ажил эхлээд байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх сарын 2-ны өдөр дуусна. Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаж байгаа тул Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг иргэдээс хүслээ.

  • Хандив өргөх дансны дугаар: ХААН банк 5027867954
  • Данс эзэмшигч: ҮЕ ДАМЖИХ ӨВ СОЁЛ ТББ

   Одоогийн Улаанбаатар хотын музейн барилгыг анх 1919 онд буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав хувийн сууцны зориулалтаар бариулж байжээ. Тэрээр хувьсгалт хүн байсан учраас Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр Нийслэл Хүрээг чөлөөлөх үед энэхүү байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.

   1944 онд МАХН-ын Төв хорооны 7-р тогтоолоор уг байшинд Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гарч 1946 оны гуравдугаар сарын 1-нд МАХН-ын 25 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын музейг байгуулжээ. 1953 онд Д.Сүхбаатарын музейг Х.Чойбалсангийн музейтэй нэгтгэж Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх зүйлс тэр музейд шилжиж, энэ байшинд Хэвлэлийн төв газар оржээ.

   1956 оны 07 дугаар сарын 09-нд уг байшинд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн”-г нээснээр өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3,200гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруйүзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.