Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатарын үдэш 2020” наадмын үдшийн онлайн шоу тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулна
Нийгэм

“Улаанбаатарын үдэш 2020” наадмын үдшийн онлайн шоу тоглолтын зохион байгуулагчийг сонгон шалгаруулна

Урлаг Урлаг26/06/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12211355587424669932020-08-18-14-40[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2020” наадмын үдшийн шоу тоглолтыг дэлхийн олон улсад тархаж, Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн шинэ төрлийн коронавирусын улмаас Улс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онлайн хэлбэрээр зохион байгуулах ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулна.

   Сонгон шалгаруултад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой бөгөөд төсөл ирүүлэгч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, онлайн хэлбэрээр зохион байгуулах шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө Нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна.

    “Улаанбаатарын үдэш” наадмын үдшийн онлайн шоу тоглолтын зохион байгуулагчийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвэнт арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай байх;
  • Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийтийн сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байх;
  • Онлайн шоу тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн
    21:00-24:00 цагийн хооронд байхаар төлөвлөж телевизийн сувгууд болон сошиал хуудсуудаар түгээж олон нийтэд хүргэхээр бэлтгэсэн байх;
  • Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
  • Өмнөх жилүүдийн “Улаанбаатарын үдэш” шоу тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

   Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулна.

   Шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон үндэсний их баяр наадмын урлаг, соёлын зохион байгуулах салбар хороонд хүргүүлж, сонгон шалгаруулалтыг баталсны дагуу гэрээг байгуулж хамтран ажиллана.

   Сонгон шалгаруулалттай холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг 11321529 дугаараар лавлах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.